Иргэдээс 138 сая төгрөг залилсан БНХАУ-ын иргэнийг шүүнэ

Нийслэлийн прокурорын газраас төрийн албан тушаалтан болон гадаад улсын иргэд холбогдон шалгагдсан зарим эрүүгийн хэргүүдэд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал,
 

  • Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажилладаг Б гэгч нь албан тушаалын байдлаа ашиглан "Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээ байгуулан, иргэн Т нь газраа чөлөөлөөгүй байхад чөлөөлсөн мэтээр акт үйлдэж, нөхөн олговрын мөнгөнөөс 30 сая төгрөгийг хээл хахуульд авсан гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэг, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулсныг Нийслэлийн прокурорын газраас хянаад, энэ сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • БНСУ-ын иргэн Х гэгч нь 2012 онд Эйр маркет ХХК-иас онц их хэмжээний үнийн дүн бүхий онгоцны тийзийг залилан мэхэлсэн хэрэгт Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулсныг Нийслэлийн прокурорын газраас хянаад, энэ сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • БНХАУ-ын иргэн С гэгч нь 2011-2015 онуудад МУ-ын нэр бүхий иргэдээс "Амгалан дахь дулааны станцад ажил олж өгнө” хэмээн итгэл эвдэх замаар нийт 138.449.734 төгрөгийг залилан мэхэлж онц хэмжээний хохирол учруулсан хэрэгт Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулсныг Нийслэлийн прокурорын газраас хянаад, энэ сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус хянан шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongolchyyd aa!!!seremjil!!!! 2017-03-24 10:11:53
    Gadniihan bidniig alan hyadah hargislal oyun sanaanii zabharal,hool hynsnii hordyylga,hargislal deerengyilel Mongold ochibol ardyydiig ni amar hyalbar argalaj b...