Улс орон даяар гамшгийн дуут дохио дуугарлаа

Өнөөдөр 16 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио өгч ажилдаа дарагдан суудаг олон хүнийг цочроов. Ямар ч улс орны хувьд гамшиг болоход ямагт бэлэн, бэлтгэлтэй байх ёстой. Энэ утгаараа гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага, сургуулийг улсын хэмжээнд зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд гамшгийн дуут дохиог орон даяар дуугаргасан нь энэ.  Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт улс орон даяар энэхүү дадлага, сургуулийг зохион байгуулдаг болсноор манайхан гамшгийн дохионоос нэг  их айхаа больжээ.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах  нь болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалахад чухал ач холбогдолтой юм. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.