Шар усны үерт өртсөн айлыг аврах дадлага сургууль болов

Сүхбаатар дүүрэгт явагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хоёр дахь бодит дадлага шар усны үерт өртсөн айлыг авран хамгаалах дадлагаар үргэлжиллээ.

Уг дадлага сургуулийг дүүргийн 15 дугаар хороо Шадивлангийн гүүрний орчимд зохион байгуулав. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор шилжиж ирсэн айлууд зуслангийн бүс ялангуяа горхи, булгийн эх, шар усны үерт өртөж болзошгүй гуу, жалга дагуу газарт буух нь бий.

Ийм тохиолдолд иргэдийг хэрхэн авран хамгаалах талаар дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги байгууллага хэрхэн ажиллаж, цагийн байдалд тохируулан ямар арга хэмжээ авах тухай дадлага хийлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.