Энэ жил ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүй
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 14-ны 18.00 цагт дуусах аж. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй учраас тогтсон цагтаа бүртгүүлэх ёстой аж. Өмнөх жилүүдэд ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг хэд хоногоор сунгадаг байсан билээ. Тэгвэл энэ жил бүртгэлийн хугацааг сунгахгүй гэдгийг БҮТ-өөс анхааруулж байна.
 
Дашрамд дуулгахад тус төвөөс  ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар, нэмэлт боломжуудыг бий болгох, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгчийг мэдээллээр хангах үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн аж.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш 2017-03-24 06:47:27
    Их, дээд сургуулиуд элсэлтийн шалгалтаа өөрсдөө авч чадахгүй бол татан буугдчихсан ч яахав дээ.