“Киг” компанийнхан түц эрхлэгчдийн нэрийг барьж, нийслэлийн удирдлагуудын ажлыг хүчгүйдүүлж байна

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 1500 орчим ТҮЦ байдаг. Эдгээрийг 90 орчим хувийг нь цэгцлэх, нүүлгэх чиглэлээр ажиллана гэж Нийслэлийн удирдлагаас шийдвэрлээд байгаа. ТҮЦ эрхлэгчдийн цаана чухам ямар нууц хувилдаан сүлжилдэж байна вэ? Үүнд хариулалт өгөхөөр "олон нийт иргэний хяналт" ТББ-ын тэргүүн А.Батзориг тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ. Улаанбаатарт байгаа стандартад нийцсэн гэх ТҮЦ-ийг НИТХ-ын дарга асан Д.Баттулга мөн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ерөнхий менежер асан Бадрал нарын дэмжлэгтэй "Киг" компани үйлдвэрлэж, хотын гудамжинд байрлуулсан.

ТҮЦ нь 10-11 сая төгрөгийн үнэтэй. 300 орчим ТҮЦ-ийг ийм үнээр иргэдэд борлуулсан байна. Ингэж борлуулахдаа ТҮЦ байршуулах газрын зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулах эрхийг өгнө гэж мэдэгджээ. Гэвч энэ амлалтандаа "Киг" компани хүрээгүй байна. Гэтэл уг ТҮЦ-ийг дөрвөн сая төгрөгөөр хийх боломжтой талаар барилгын компаниуд мэдэгдэж өрсөлдөх хүсэлтийг тухайн үеийн нийслэлийн удирдлагад хандаж байжээ. Харин нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл нар бусад компанийг огт дэмжээгүй учир иргэд өндөр үнээр ТҮЦ худалдан авч хохирчихоод байна гэдгийг Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Түмэн холбооны тэргүүн Д. Тогтмаа хэвлэлийн бага хурлын үед ярилаа.


 
Үүгээр зогсохгүй өндөр үнэтэй ТҮЦ-ээ ажиллуулж чадахгүй эрсдэлд орсон байна. Олон нийт иргэний хяналт ТББ-ын тэргүүн А.Батзоригийн тайлбарлаж буйгаар бол ТҮЦ эрхлэгчдийг "Киг" компани шулж байна. Тодруулбал, Нийслэлд байгаа 1500 ТҮЦ-ний 1200 ширхэгийг нь ганцхан "Киг" компани эзэмшиж түрээслүүлдэг байна. Түрээснээс асар их орлого олдог тухай тэрбээр хэллээ. Тухайлбал нэг ТҮЦ-ний сарын хөлс нь 850'000-1'000'000 төгрөг байдаг байна. ТҮЦ-ний түрээсийн дундаж үнэ 850'000 төгрөг. Үүнийг тооцоолж үзэх юм бол "КИГ" ХХК нь сардаа нэг тэрбум төгрөг жилдээ 12 тэрбум 24 сая төгрөгийг ТҮЦ түрээслэгч иргэдээс шулж түмний нэр барьж ашиг олж байгаа гэдгийг онцлон ярьж байлаа.
 
Хэрэв энэ үйл ажиллагаагаа 2013 оноос хойш тасралтгүй дөрвөн жил ажиллуулж байгаа гэж үзэх юм бол 46 тэрбум төгрөгийг ар талаасаа дэмжлэгтэй "Киг" компани олсон байх магадлалтай гэнэ. Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түмэн холбооны тэргүүн Д.Тогтмааагийн тайлбараар бол ТҮЦ эрхлэгчдийн холбоо гэгчийн тэргүүн гэх Б.Дамба гэгч нь түмэн олны нэр барьж, ядарсан иргэдийг өмнөө барин өөрийн эрх ашгаа хамгаалдаг. Учир нь түүний хувьд 36 ширхэг ТҮЦ-тэй. Жилдээ 432 сая төгрөгийн эдгээр ТҮЦ-ээ түрээслэн ашиг олдог байх талтай. Иймээс 1500 ТҮЦ хотын гудамжинд байгаа ч хэдхэн хүний эрх ашгийг хамгаалсан бизнес болчихоод байна. Иймээс эдгээрт зохицуулалт хийж, иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэх арга хэмжээг авах нь зөв гэж эдгээр хүмүүс мэдэгдлээ.
 
Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл болон хотын Ерөнхий менежер асан Бадрал нарын хувьд хэдхэн аж ахуйн нэгжид давуу эрх олгож түмний нэр ашиглан ТҮЦ эрхлэгч гэх нэрийн дор томоохон мөнгөний ажлыг хийх боломжийг хэсэг бүлэг этгээдэд өгсөн байна. Тухайлбал, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа нэрийн дор төмөр ТҮЦ-ийг нураах ажлыг дөрвөн жилийн өмнө хийсэн. Оронд нь "Киг" ХХК-ийн үйлдвэрлэсэн гэх ТҮЦ-ийг хотын гудамжинд байршуулах болсон байна. Нэг ширхэг ТҮЦ нь 10-11 сая төгрөгийн үнэтэй. Ийм үнэ өндөр үнэтэй ТҮЦ-ийг хүн бүр худалдан авч дөнгөхгүй. Иймээс мөнгөөрөө худалдан авсан хүнд ТҮЦ байршуулах газрыг нь зохицуулж өгнө. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь өгнө гэх зэргээр мунхруулах ажлыг хийсэн байх юм. Гэтэл яг ийм ТҮЦ-ийг хийхэд ердөө л дөрвөн сая төгрөг орох тооцоог барилгын компаниуд мэдэгдээд байна. "Киг" ХХК нь 300 ширхэг ТҮЦ үйлдвэрлэж хотын гудамжинд байршуулсан байна. Үүнийгээ иргэдэд худалдаж гурван тэрбум төгрөгийг тус компани олсон байх боломжтой. ТҮЦ эрхлэх бүхий л зөвшөөрлийг нь арын хаалгаар гаргуулж иргэдэд өгсөн байх магадлалтай. Харин хотын гудамжинд байрлаж байгаа 1500 ТҮЦ-ийн 1200 нь түрээсийнх. Тэдгээрийг өнөөх л "КИГ" ХХК түрээслэж байна.

ТҮЦ үйлдвэрлэгчээс гадна бас нэгэн хэний эрх ашгийг хамгаалах гэж байгаа нь ойлгомжгүй нэгэн байгууллага байдаг. Тэр нь ТҮЦ эрхлэгчдийн холбоо гэгч юм. Уг холбоо нь ТҮЦ эрхлэгч гэх түрээслэгч нараас 200-300 мянган төгрөгийн хураамж авдаг байна. 1500 ТҮЦ-ээс хураамж авна гэж тооцоох юм бол сард 375 сая төгрөг. Жилдээ 4,5 тэрбум төгрөгийг дансандаа хуримтлуулдаг байх нь. Гэтэл энэ холбоонд хамаарч байгаа ТҮЦ-ний 1200 нь нэг л компанийх. Харин 300 нь тус бүрдээ эзэнтэй. Гэхдээ бас нэгэн гайхшрал татах тоо бий. Энэ нь ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Дамба юм. Түүний хувьд ганц ТҮЦ ажиллуулж, тэрийгээ үхэн хатан хамгаалагч юм болов уу гэж олон хүн найдсан байх. Гэтэл Б.Дамба нь 36 ширхэг ТҮЦ-ийг ашигтай байрлалд ажиллуулдаг нэгэн. Гэхдээ өөрөө ажиллуулах бус түрий барьдаг түмэн олонд түрээслүүлж мөнгө хүүдийлж суугаа нэгэн юм. Түүний нэр дээрх 36 ТҮЦ-ний дундаж түрээс нь нэг сая төгрөг. Жилдээ 432 сая төгрөгийг түрээснээсээ олчихдог нэгэн бололтой. Тэгэхээр ТҮЦ эрхэгчдийн холбоо яг үнэндээ 1500 айл өрхийн эрх ашгийг хамгаалсан гэхээсээ илүү нэг компани, хэсэг бүлэг эрх ашигтаа хүлэгдсэн хүмүүсийн луйварын сүлжээний улаан хамгаалагч бололтой гэх хардлага албаныхны дунд тархаж эхэлжээ. Түмний нэрийг барьж ТҮЦ эрхлэгч нэрээр мөнгө олох ажлыг өмнөх нийслэлийн удирдлага хөхүүлэн дэмжсэн нь гашлантай. ТҮЦ-ний түрээсийн бизнесийг ил биш далд, шууд бусаар НИТХ-ын дарга асан Д.Баттулга нь Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, хотын ерөнхий менежер асан Бадрал нарын уухайлан дэмжиж учигт сэжим гаргаж өгсөн мөнгө босгох луйварын систем бололтой. Тэдний эрхлүүлж ТҮЦ барих дархан эрх өвөртөлсөн "КИГ" ХХК болон Б.Дамба тэргүүтэй "ТҮЦ эрхлэгчдийн холбоо" гэгчийн өвөр түрийндээ орсон бизнес нэртэй түмнийг нэрээр түрий барьсан эрх ашгийн хэлхээс нь өнгөрсөн хугацаанд 71 тэрбум 988 сая төгрөгийн түрээсийн орлоготой ажилласан байх талтай байна. Ийм л учраас гудамжинд замбараагүй байрлуулсан ТҮЦ-ийг цэгцлэх гэсэн Нийслэлийн удирдлагын ажлыг хүчгүйдүүлэх тархи угаалтыг түмний нэр ашиглан сарниулах санаархал байгаа бололтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jurhen 2019-03-24 15:11:36
    Irgenii Hyanaltiinhan boditoi ajil hiigeech!!! TUTS tureeslegchidiin erh ashig hamgaalagdaagui baigaa shuu.Ta nar hiisen ajlaa tailagna.
  • Zochin 2017-03-31 07:01:29
    Damba Demberel Gesen 2luivarchiniig shalgaachee
  • дамба д 2017-03-30 08:45:40
    Эхнэр хүүхдийнхээ нэрийг хүртэл энэ заваан луйвартай хутгаад л хүү Анхтулга чин хүртэл чам шиг луйварчин болжээ.Болороо та 2 ч адилхандаа.
  • Damba Demberel 2t 2017-03-30 05:23:21
    Za Dambaa bzduuregt bga tutsniidiig chin too miniii medeheer l 8 bga shu.Demberel bol uuriiguu medej bga biz de 10 n tutsteigee tgd busad duurguuded hed ch bgan...
  • Tsegtsleh 2017-03-30 03:31:32
    Emh zambaraagui zuvshurul olgoj nugudul ni zorgooroo alban baiguullaga oron suutsni uudend shunu duluur buuj olon zuun irgediig hohirooj bn. Uuniig tsegtsleh he...
  • Лувсан 2017-03-29 17:31:03
    МАН ы луйварчид юу гэж хуцаад бнаа. Бид түц ээр амьдарч бна ХУЦ Мангаруудаа
  • дамба 2017-03-29 10:16:44
    энэ мэдээлэл зөвхөн энэ хоёр даргыг л муу харагдуулах гэж өнгөрсөн цаг дээр гаргаж МАН-ын удирдлагын булхайг дарж байгаа юм уу Су Батболдтой тохиролцож дээ ямар...
  • орхон  2017-03-28 10:46:21
    Энэ мэдээллийн мөрөөр зрхих хуль хяналтын байгууллагууд нь шалгаж үнэн мөнийг нийт түмэнд мэдээлж учрыг олж хужрий нь тунгаах нь зөв зүйтэй алхам
  • Irgen 2017-03-28 02:52:51
    UB hot tuts seh 2 oo diulehee bolison.Sehuud ymar ih menge ugaaj bn.Shine bairnuudin sehiin une diildehee boliloo.Hynalt tabih gazar bnuu
  • Иргэн 2017-03-28 00:41:39
    Энэ 2 зөнөг С. Батболдын бууны гөлөг юм байх даа. С. Батболд, оффшор Ц.Сандуй 2- оос ямар шавхаруу горьдсон юм болдоо..
  • бодлого 2017-03-27 13:05:52
    Соёл, эрүүл мэндээ бодвол түц- ээс татгалзах цаг нь болсон.
  • зочин 2017-03-27 12:32:01
    Битгий худал мэдээлэл хүнийг гүтгэх хуултай шүү яаж хүний нэрийг унагааж шороотой холихуу гэх худал хуурмаг мэдээ хиих нь гэмт хэрэг шүү
  • Болд 2017-03-27 11:31:22
    С. Батболд даргыг дэмжээд түц-ийг агуулж хураасан бол ийм хэрүүл гарахгүй байсан
  • zochin 2017-03-27 05:44:59
    `herev end bichigdsen vneer ni ТҮЦ hudaldan avdag yum bol ene tvvtsiin ezed chin argagvi l ih orlogo oldgiin baina daa HAHA bayachuud baihan ee
  • Түцний эзэн 2017-03-27 04:15:03
    Ингэж худлаа юм бичихээ болиоч, хэн наад балай юмагд чинь итгэх юм бэ. Яасан ТҮЦ нүүдийг буулгана гээд байсан, одоо бс ямар хор найруулав, МАНгаруудаа
  • Зочин 2017-03-27 00:22:55
    Оргүй юм гэж юу байхав үүлэн толгойтыг хорьж шалгавал ч мөн ч их юм г арна даа солонгос шиг л бай л даа
  • zochin oyun 2017-03-26 21:09:54
    ene bol MANgaruudiin eeljit gutgeleg yavagdaj bnaa Bat-Uul, Battulga 2 hezee ch iim yum hiih humuus bishee MANgaruud ajlaa hiij chadahgui bolohoor hudal yarij b...
  • luya 2017-03-26 13:18:39
    tceverleh heregtei
  • Зочин 2017-03-26 12:02:13
    Өнгөн талаас нь харвал ТҮЦ нэртэй муурын байшин шиг жижигхэн амбаарыг Ард Түмнээ ажилтай болгох нэрээр асар өндөр үнээр зарсан энэ асар том луйварыг шалгаачээ
    • Чиний гашилсан толгой Үүл баатарын 1 шир 2017-03-27 04:19:04
      Чи дуугүй луйварчдынхаа супермаркетаар үйлчлүүл. Түц ард түмэнд үйлчилдэг юм
  • zochin 2017-03-26 11:51:51
    Bosohctsag boljee minii huu
  • N.Badarch 2017-03-25 15:12:04
    Tsaana ni nuugdah HORT MOGOInuud gudamjinii AMI ARGATSAASAN ariljaag zogsooj ,INNOVATSI undur TEHNOLOGI shingeesen AJILiin bair bii bolgoj MONGOLchuudiig AMID...