Ахуйн түлэгдэлтээс болж  0-5 насны хүүхдүүд хохирч байна

Өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, “Эрүүл энхийн түүчээ” ТББ-аас “Нэг гэр бүл, нэг амь” үндэсний зорилтот хөдөлгөөн зохион байгуулж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр “Нэг гэр бүл нэг амь” зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Б.Мөнхжаргал “Манай Төрийн бус байгууллага нь 2013 оноос хойш сайн үйлсийн аян явуулж эхэлсэн. Энэ удаад бид ахуйн хүрээний түлэгдэлтийн улмаас, гэмтэж, нас барах хүмүүсийн тоо улам ихэсч байгаатай холбогдуулан аянаа эхлүүлэхээр боллоо. Манай улсын хэмжээнд өнгөрсөн жилд гэхэд түлэнхийтэй холбоотой яаралтай тусламж авсан 6284, үүнээс 0-5 насны хүүхэд 3800 буюу 60,4%, хэвтэн эмчлүүлсэн 1489 хүн байснаас 1034 буюу 69,4% нь 0-5 насны хүүхэд, түлэгдэлтийн улмаас 79 хүн нас барсны 52 нь буюу 65,8% нь 0-5 насны хүүхэд байдаг. Энэхүү бага насны хүүхдүүдийн түлэгдэлтэнд ихээр өртөж буй тоо баримт жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь нийгмийн томоохон асуудлуудын нэг болоод байна тэр тусмаа 0-5 насны хүүхдүүд түлэгдэх аюулд бие махбодь болоод амь насаараа хохирч байна” хэмээн ярилаа.

Жилээс жилд бага насныхны ахуйн түлэгдэлтийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасгийг зорин ирж буй хүүхдүүдийн стастик тоог бууруулах, эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулах, хэрэгцээт тоног төхөөрөмжийг хандивлахын тулд өнөөдөр энэхүү аянг эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэнхийд хэрэглэгдэх тоног төхөөрөмж , аппаратны хүрэлцээ муу байдаг бөгөөд түлэгдэлт хүндэрсэн тохиолдолд гадаад руу эмчлүүлэх шаардлага тулгардаг байна.Энэ нь эмчлүүлэх цаг хугацаа ихээр алдаж өвчтөний биеийн байдалд ч сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хэрэгцээт төнөг төхөөрөмж шаардлагыг бүрэн хангасан, хүрэлцэхүйц байх нь чухал. Одоо дутагдаж байгаа аппаратыг оруулж ирэх шаардлагатай байгаа нь энэхүү аянг явуулах зорилтын хэсэг хэмээн хэвлэлийн бага хуралд оролцогчид онцоллоо.

“Нэг гэр бүл нэг амь” зорилтот хөтөлбөр өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх юм байна. Улмаар хандивын хайрцгийг төрийн өмчит болон томоохон аж ахуйн нэгж байгууллагуудаар аялуулах аж.

Г.Норхилмаа
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.