"Т.Батаар" марктай боллоо

Орчин цагийн музей байгуулагдсан, Монголын Улсад анх марк гарсаны 90 жилийн ойн баярыг  тохиолдуулан ССАЖЯ, “Монгол шуудан” ТӨХК хамтран Тарбозавр Батаарын нэрийн маркийг гаргажээ.

Өчигдөр Үлэг гүрвэлийн төв музейд энэ шуудангийн маркийн нээлтийн үйл ажиллагаа болж, нээлтэд ССАЖ-ны сайд Ц.Оюунгэрэл, Монгол шуудан ТӨХК, Үлэг гүрвэлийн төв музейн төлөөлөл, ажилчид оролцжээ.

Тарбозавр Батаарын марк гаргах талаар Үлэл гүрвэлийн төв музейн хамт олон болон марк сонирхогч н.Дашдондов нар хамтран санаачилжээ. Марк, дугтуй болон дардасны эх зургийг марк зураач Ч.Бат-Эрдэнэ хийж, график дизайныг Ж.Ганхуяг нар хийжээ. Хэмжээний хувьд 25.5х34мм, хэлхээний хэмжээ 105х156мм, 30х40мм аж.

ССАЖЯ сайд Ц.Оюунгэрэл “Т.Батаараар дамжуулан монгол орныг үлэг гүрвэлийн орон гэдгийг баталж байгаа юм. Марк жилдээ цөөн ширхэгээр гардаг учраас үнэ цэнээ алддаггүй, хадгалсаар байдаг” гэв.

Уг маркыг бүтээхэд марк зураач Ч.Бат-эрдэнэ судалгаандаа нэг сарыг, харин зурахад хоёр сарын хугацаа зарцуулсан гэнэ. Одоогоор 5000 ширхэг Т.Батаар маркыг хэвлээд байна” гэв.

Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 8-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал нийслэлийн төв талбайд Т.Батаарын үзэсгэлэнг олонд толилуулсан. Мөн хоёр сарын хугацаанд 120 сая төгрөгийн ашгийг Т.Батаараас олжээ. Мөн Дархан хотноо Т.Батаарын үзэсгэлэнг таван сарын хугацаанд дэлгэж, ЕБС-д тусгай хөтөлбөр оруулж, динозавр, палеонтологийн тухай хичээлийг багтаажээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-07-26 02:34:06
    Одоо энэ батаарыг ярихаа болиочээ нэг юмаа улиг болтол давтах юм аргагуй дээ юу ч хийгээгуй хумуус
    103.26.193.17
    Мэдэгдсэн Хариулах
  • zar 2014-07-25 01:25:15
    6 MASHINII BAGTAAMJTAI TOHILOG DULAAN GARAGE TUREESLENE. UTAS: 99030157
    202.131.226.194
    Мэдэгдсэн Хариулах