Чежү арлыг орхин явах цагаачдын дотор Монголчууд олноор байгаа гэв

Сүүлийн жилүүдэд Монгол иргэд БНСУ-д харлах нь эрс нэмэгдсэн гэдгийг тус улсын зүгээс мэдээлсэн. Тодруулбал  2014 онд жилд 130 орчим хүн харлаж байсан бол энэ тоо 2015 онд эрс нэмэгдэж 1500 болсон байна. Харин  өнгөрсөн онд буюу 2016 онд 2000 хүн болж нэмэгдсэн нь хоёр жилийн өмнөхөөс даруй 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Ингэж харлах иргэдийн тоо нэмэгдсэнд виз олголтыг хөнгөвчилсөн нь ихээхэн нөлөөлсөн гэлээ. Ийнхүү тус улсад харлаж байгаа иргэдийн тоогоороо Монгол улс тэргүүн байрт бичигдэж байгаа аж.

Иймд  тус улсад харлаж буй иргэдийн тоог бууруулахаар 2017.3.31-2017.5.1-ний хооронд өршөөл үзүүлэхээр болсон байна. Ингэхдээ зөвхөн Чежүгийн онгоцны буудлаар гарч явах иргэдэд хамаарах аж. Харласан иргэд гурван жилийн дотор харласан бол  тус улсад эргэн орох эрхийг хаахгүй юм байна. Харин гурваас дээш жилээр харласан тохиолдолд нэг жилийн хугацаатай хилээр орох эрхийг нь хаахаар шийдвэрлээд байгаа.

Тэгвэл орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар Өмнөд Солонгосын Чежү аралд амьдарч байгаа хууль бус цагаачдыг гаргах ажиллагааны хүрээнд одоогоор нийт 891 хүнийг буцаасан  байна. Арлыг орхин явагсдын дийлэнх нь Хятадууд байгаа бол дараа нь Монгол, Вьетнам, Тайландын иргэд орж байгааг тус улсын хууль зүйн яамнаас мэдээлжээ.

Б.Сансар
olloo.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.