Монгол Улс 20,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийн нээлтийн арга хэмжээ маргааш буюу энэ сарын 24-ны 15.00 цагт болно.  Уг арга хэмжээнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон, мөн төрийн, олон улсын, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцоно.

Засгийн газрын Олон улсын хөгжлийн ассоциацитай байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Монгол улс 20,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортыг дэмжиж, экспортын шинэ санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, экспортын даатгалыг хэрэгжүүлэх болон экспортын өрсөлдөөнийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох юм.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sony 2017-03-24 04:11:06
    Eoe naad zeelee zogsoogooch ! xudlaa baaxan burj garch irchixeed AN aasaa dutaxgui bur iluu garaxaar or zeel tavij ard tumnee bulshlax gej bna uu???
  • !!!!!!! 2017-03-23 05:15:33
    Энэ бол гоё нэрийн дор эрх мэдэлтнүүд хувааж идэх л мөнгө байна!! Бүү ав, дараа нь үр хүүхэд маань л хариуцах болно!!!!!