Жолооч нарын оруулж ирэх болсон “Мими”  үхэлд хүргэх аюултай
Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрс тээврийн жолооч нар “Мими” гэх  мансууруулах төрлийн бодис ихээр оруулж ирэх болсон нь аюулын харанга дэлдэж байгаа тухай  холбогдох албаныхан мэдээлээд байгаа.  Жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Мими хэмээх бодисыг боодлыг нь таван юань буюу 1,800 төгрөгөөр авдаг байна. Жолооч нар энэхүү кофены төрлийн сэргээх бодисыг олон хоног тээвэр хийхдээ хэрэглэдэг аж.

Хил гарах ба нүүрс, баяжмал ачсан машины цуваа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалалд 2-3 хоног дугаарлахдаа унтахгүйн тулд тээврийн жолооч нар аргагүйн эрхэнд мими хэмээх сэргээшийг хэрэглэдэг бөгөөд тэнд архи, шар айраг маш хямд үнэтэй учраас хавсарч хэрэглэх нь элбэг байдаг гэнэ. 

Сүүлдээ энэ нь явсаар нутгийн иргэдэд дамлан зарах хэмжээнд хүрчээ. Өөрөөр хэлбэл жолооч нар  урд хөршөөс машиндаа нууж оруулж ирэн энгийн иргэдэд зарж, борлуулах болсон байна.  Албаны хүний хэлснээр энэхүү бодисыг худалдан авагч нь ихэвчлэн ажилгүй, мөрийтэй тоглоомонд донтсон  иргэд байдаг аж. Хямд өртөгтэй тул цаашид хүүхэд, залуучууд сонирхон хэрэглэж үзэхийг үгүйсгэхгүй тул  холбогдох байгууллагууд энэ төрлийн хяналтай сайжруулах хэрэгтэй  байгааг ч  онцолж байлаа. 

Одоогоор хүүхэд, залуучууд  хэрэглэсэн, худалдан авсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагууд ирээгүй ч жолооч нарын  өдөр тутмын хэрэглээ болжээ. Бүр энэ бодисыг хилээр оруулж байгаад баригдсан, худалдан борлуулсан гэх үндэслэлээр 7,8 хүн эрүүгийн хэрэгт холбогдон  шүүхийн хаалга татах дээрээ тулчихаад байгаа аж. Хамгийн ихдээ 10 кг  “Мими”-г оруулж ирж байгаад баригдсан тохиолдол хүртэл гарчээ. 

Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Ми Ми сэргээх бодис нь эрүүл мэндэд маш хортой бөгөөд олон хоног нойргүйдүүлж сүүлдээ дасал болдог. Сэтгэцэд нөлөөлж, олон жил хэрэглэвэл тархины наалданги үүсгэдэг нэг төрлийн мансууруулах бодис гэж ойлгож болох юм байна. Түүнчлэн энэхүү  бодисыг их хэмжээгээр, удаан хугацаагаар хэрэглэвэл үхэлд хүргэх аюултайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа.

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-03-23 07:22:09
    ene zochid yamar ch oilgoltgui yu ch medku sdakud dandaa orj irj amniihaa pangaar bulterch baihiimaa
    103.11.192.70
    Мэдэгдсэн Хариулах
  • IRgen 2017-03-23 04:31:36
    Төр засаг олигтой байсан юу гэж хэдэн хоногоор нойр хоолоо хасан барин жолоо мушгиж хог дээр үсрэх вэ дэ? Ардчилалын ачаар харин яахав Мими-тэйгээ шүү
    202.131.242.254
    Мэдэгдсэн Хариулах
  • битгий донгод яахаа тэд мэдэж байгаа 2017-03-23 04:20:52
    битгий донгод яахаа тэд мэдэж байгаа
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-23 04:09:08
    Мансууруулах бодис нэр хаяг шошготой байх уу????????
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах