Нийгмийн даатгалын байцаагч нарт хариуцлага тооцохоор болжээ
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нараас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд тогтоомжид хэрхэн нийцэж байгааг   шалгаж,  захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудыг хянажээ.

Шалгалтын явцад нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нараас
 
  • Зөрчлийн байдлыг  тодорхой бичдэггүй,
  • Нийгмийн  даатгалын тухай хуулийн ямар заалтыг  зөрчснийг  бичихгүй орхигдуулдаг,
  • Хуулийн заалтыг буруу баримталдаг,
  • Хуульд  заасан торгуулийн хэмжээнээс  илүү  торгууль ногдуулдаг,  
  • Хуульд  заасан хариуцлага  хүлээлгэх хугацаа өнгөрсөн байхад хариуцлага  тооцдог, 
  • Тухайн зөрчил гаргагч этгээд нь  хариуцлага  хүлээх албан тушаалтан мөн болохыг нотолсон баримтыг материалд  хавсардаггүй,
  • Зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврийн хуудасны огноог зөрүүтэй бичдэг  зэрэг  гурван төрлийн 85 зөрчил илэрчээ.

Шалгалтаар  илэрсэн зөрчлийг арилгуулах,  давтан гаргуулахгүй байх, зөрчил гаргасан улсын байцаагч нарт хариуцлага тооцуулахаар дүүргийн  даатгалын   хэлтсийн  удирдлагуудад прокурорын шаардлага хүргүүлсэн байна.

Шалгалтын дүнг  хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Осоржамаа, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, улсын байцаагч нарт танилцуулан, холбогдох хуулиудын талаар сургалт явуулжээ.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-03-23 07:41:42
    Ажлын байрандаа удаан ажилласан хүмүүс бусдад дээрэлхүү хандаад байдаг шүү. Байр суурийг нь сольж баймаар байна шүү.Амжилт хүсье
  • НД 2017-03-23 04:48:04
    энэ байцаагч нар тэтгэвэр тогтоох гэж алаад өгдөг юм байна лээ. танил талынхаа хүнийг НД төлөөгүй байсан ч төлж байсан хүнийг дэвмрийг хуулаад д хийчдэг байна л...
  • zochin 2017-03-23 04:06:20
    yag zow hariutslag tootsoj chaddgui shdee naana tootson gecheed tsaanaa taniltaltai yumnuud zondoo eniigee l bolchihldoo ajil.n bairiig bie bolgo 76chuud
  • Иргэн 2017-03-23 03:40:28
    Яг тооцож харагдаач. Шал худлаа танил тал, арын хаалганы юмнуудаа яаж ч чадахгүй.