Хакер 100 сая доллар луйварджээ

Литва улсын иргэн Элдас Римаускас АНУ-ын компаниудаас 100 сая ам.доллар луйвардаж авсан хэрэгт буруутгагдлаа хэмээн Нью-Йорк мужийн холбооны прокурорын газраас мэдэгдэв.
 
Тэрбээр АНУ-ын хоёр томоохон корпорацийн цахим шуудан руу нэвтэрч тэдний данснаас өөр байгууллага руу 100 гаруй сая ам.доллар шилжүүлсэн аж.
 
Литва хакер кибер луйвар хийсэн хэрэгтээ 20 жилийн ял авч магадгүй байна. Одоо тэрбээр түр баривчлагдаад байгаа аж.
 
Саяхан өөрсдийгөө Turkish Crime Fam­ily хэмээн нэрлэсэн хакерчдын бүлэг iP­hone ухаалаг утасны сүлжээг эвдэлнэ хэмээн сүрдүүлж “Ap­ple” компаниас ихээхэн хэмжээний мөнгө нэхжээ.
 
Холбооны мөрдөх товчоо, цахим гэмт хэргийг мөрдөх хэлтэс хакерчдын бүлгийг илрүүлэхээр ажиллаж байна.


Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.