“Соёлтой жолооч” нараа урамшуулжээ

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, “Өндөрхаан” телевизтэй хамтран “Соёлтой жолооч” үйл ажиллагаа зохион байгуулж, амжилттай оролцсон жолооч нарыг урамшуулжээ.

Жолооч нарт мэдэгдэлгүйгээр замын хөдөлгөөнд оролцож буй байдалд нь хяналт тавьсан байна. Ингээд замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлж, хөдөлгөөндөө соёлтой оролцсон таван жолоочийг шалгаруулан гарын бэлэг, “Хаан даатгал” компаниас тээврийн хэрэгслийн ба жолоочийн хариуцлагын даатгалын 10 хувийн хөнгөлөлт, авто сэлбэгийн дэлгүүрийн 22000 төгрөгийн сэлбэг авах "Эрхийн бичиг"-ээр тус тус урамшуулжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.