Оршуулгын газарт орхигдсон нярайг асрамжийн газарт хүлээлгэн өгчээ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид оршуулгын газарт орхигдсон нярайг олж, хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, өнгөрөгч баасан гарагт /03.17/ тус цагдаагийн хэлтэст иргэнээс “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт нярай хүүхэд байна” гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж өлгийтэй нярайг олж, хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Мөн нярайг орхисон этгээдүүдийг олж тогтоон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Уг хэргийн сэжигтнээр 47 настай А, 25 настай Б, 21 настай Д нарыг татан шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах

91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.