Шинэ цагийн коммунистууд
У.Черчилль “Улс төрд мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн найз гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг л гэж байдаг” хэмээжээ. Энэхүү философи Монголын улстөрчид дунд бичигдээгүй хууль болтлоо хэрэгжсэн. Өдөр нь чуулганы танхимд гахай нохойдоо хүрч хэрэлдэж байсан хоёр улстөрч орой нь нэгнийхээ өрөөнд шатар нүүсэн шигээ инээж суухыг олон ч удаа харсансан. Танхимын гадна нэгэндээ шанаа өгч, хэвлэлээр хэсэгтээ л баалуулсан ч дараа нь юу ч болоогүй юм шиг тэврэлдээд уулзсан жишээг ч уншигч та бид мэднэ. Саяхан даа, АН-ын даргын сунгаанд таван нэр дэвшигч өрсөлдөж нэгнийгээ газар дор ортол муулж билээ. Ялтай, ялгүй, худалч хулгайч бүр болоогүй хятад цустай хэмээн биесээ муулж, доромжилсон.
 
Угтаа бол албан тушаалын төлөө нүүрээ хийх газаргүй болтол шөргөөцөлдлөө. Гэтэл сонгуулийн дараа өнөө тав маань юу ч болоогүй аятай зэрэгцэж суугаад хоол идэж буй зураг цахим орчинд тархсан юм. Яг л мөнхийн дайсан гэж байхгүй мөнхийн эрх ашиг гэж бий гэдгийг харуулсан хэрэг болсон юм.
 
Энэ зургаас үүдэж цахим орчинд “Энэ хүмүүс бол дүр эсгэсэн луйварчид, наанаа худлаа жүжиг тавиад цаанаа үгсэн хуйвалдаж байдаг” гэх мэтээр харааж зүхжээ. Бидний цөөхөн монголчууд дотроо хагарч бутарч, хэрэлдэж талцаж байвал сайхан мэт санагддаг болсон нь энэ мэт жишээнээс тодхон. Улс төрд эрх ашиг гэж зүйл байх ч нөгөө талаар эдгээрийг улс төрийн зөв соёл, төлөвшил хэмээн ойлгоход буруудахгүй. Тэр тусмаа өс санасан улс төр монголчуудыг хэзээ ч сайн зүйлд хүргэж байгаагүй учраас өдөр нь маргалдсан ч орой нь эргээд уулзах нүүртэй, уучилж чадах сэтгэлтэй байгааг хүнээрээ үлдсэн хэрэг болов уу хэмээн мунхаглан бодож сууна. Хөшигний наад, цаадах улс төр гэж хүндрүүлж ойлгохоос илүүтэй улстөрчдийн зөв төлөвшил, улс төрийн зөв соёлыг харуулсан энэ мэт олон жишээг дурьдаж болно.
 
Л.Гүндалай гэх “цуутай” улстөрч эр Ц.Нямдорж гишүүнтэй мөн ч олон жил шөргөөцөлдсөн дөө. Тэдний тухай онигоо, бүр цавууны реклам хүртэл гарч байв. Гэтэл Л.Гүндалай Хөвсгөл далайд завьтай төөрч, харин Ц.Нямдорж тушаал гаргаж нисдэг тэрэг явуулан эрэл хайгуул хийж түүнийг олсны дараа Л.Гүндалай дахиж хэзээ ч таньтай үг сөргөхгүй, эр хүн шиг нөхөрлөнө өө хэмээн ам гарсан гэдэг. Тэр ч хэлсэн амандаа хүрч чадсан. Энэ нь жинхэнэ эрчүүдийн нөхөрлөл, хэлсэндээ хүрдэг үнэнч зангийн илрэл болсон юм. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Э.Бат-Үүлийн үед ийм л улс төр явж ирсэн. Улс орны эрх ашгийн төлөө зөрчилдөж, маргалдаж, хэрэлдэж, намын эрх ашгийн төлөө нохой гахайдаа хүрдэг ч тэд амьдрал дээр нэгэндээ тус дэм болсон найз нөхөд явах нь олонтай. Хоёр өөр нам, хоёр өөр үзэл бодолтой атлаа амьдралын замд тууштай нөхөрлөж буй олон ч эрчүүдийг бид мэднэ. Намын даалгавраар боловсролгүй гэж хэлсэн юм шүү.
...Шинэ цагийн улстөрчид дунд цэвэр намтартай хүн тун цөөхөн байгааг ч нуугаад яахав. Ихэнх нь баян айлын нялх Сэнгүмүүд. Аав, ээжийн хөрөнгөөр баруун солгойгүй тоглож, төрд толгойгоороо биш мөнгөөрөө орж ирсэн, улс төрд угсаа залгамжилсан ханхүү нар дэндүү олон болчихлоо...
Найзыгаа уучлаарай хэмээн олон нийтийн өмнө, телевизээр уучлалт гуйж чаддаг жудагтай улстөрчид Монголын төрд цөөнгүй байлаа. Харамсалтай нь ийм нөхөрлөл, ийм улс төр тэднээр дуусах бололтой. Харин шинэ цагт биднийг ямархуу дүр зурагтай улс төр угтаж буйг хэлж чадахгүй нь. Зах зээлийн шуурган дунд унаж босч бизнес хийж явсан жудагтай эрчүүд, монгол төрийн төлөө цал буурал болтлоо хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа жинхэнэ төрийн хар хүний тухай яриа төд удахгүй домог болж яригдах биз ээ. Үнэнээр яваад улс төрд орж ирнэ гэдэг биелэхгүй мөрөөдөл болжээ.
 
Шинэ цагийн улстөрчид дунд цэвэр намтартай хүн тун цөөхөн байгааг ч нуугаад яахав. Ихэнх нь баян айлын нялх Сэнгүмүүд. Аав, ээжийн хөрөнгөөр баруун солгойгүй тоглож, төрд толгойгоороо биш мөнгөөрөө орж ирсэн, улс төрд угсаа залгамжилсан ханхүү нар дэндүү олон болчихлоо. Эсвэл даргын цүнх барьж гүйсээр байгаад албан тушаалд хүрсэн залуу улстөрчид цөөнгүй бий. Тэд өрсөлдөгч намыг юу ч үгүй гишгэж нухчин дарж, санас­наар болдог бол цаазаар ав­сан ч болно гэсэн өс санасан сэт­гэ­лээр асуудалд ханддаг нь олон зүйлээр илэрдэг. Чуулган, байн­гын хороодын хуралдаанд суу­хад барьж хорь, шоронд хий гэ­сэн өс хонзонгийн улс төр дан­даа залуу үеийнхний амнаас дуул­дах болсон нь харамсалтай.
 
Байн­гын хорооны даргын чухал албан тушаал эрхэлж буй залуу улстөрч өөрийнхөө аав шиг хүнийг хулгайчаар нь дуу­даж, удахгүй шоронд орно оо хэмээн занаж суусан нь саях­ных. Ахмад үеэ хүндлэх, ах захаа ойлгох ухаан тэдэнд алга. Өр­сөл­дөгч бол өвгөн байсан ч чи гэж харьцах нь энүүхэнд. Өөрөө том албан тушаалтай бол настан буурлыг ч өмнөө сөх­рүү­лэх бодолтой ойворгон за­луус дэндүү олширлоо. Өөр нам бай­ту­гай, өвөр зуураа ч тэд өс хон­зон өвөртлөх болжээ. Нэг на­мын байранд суудаг ч фракци бүлэг­лэ­лээр ялгаварладаг, хов хутгадаг, матдаг, тэр улстөрчийн халаасны хүн гэж хардаг явцуу улс төрийг шинэ цагийн залуус хамгийн сайн хийж байна. Нэг намд харьяалагдлаа гээд үгсэн тохиролц гэсэн үг биш. Гэхдээ албан тушаалд хүрэхийн тулд анд нөхдийнхөө араас эргэлзэхгүйгээр хутга дүрдэг шинэ цагийн коммунистууд дэндүү олширч байгаад л асуудал байгаа юм. Коммунизмаас авах зүйл байсан ч хаях зүйл дэндүү олон байсан.
 
Тэр тусмаа хэлмэгдүүлэлт, нам төрийн эсэргүү нэрээр олон зуун мянган гэмгүй залуусыг орон шоронд хийж явсан гутамшигт түүхээсээ бид ангижрах учиртай. Харамсалтай нь шинэ цагт түүх эргэн давтагдаж байна. Гэхдээ муухайгаар. Өс хонзонгийн улс төр монгол төрд улам л гүн бат байр сууриа эзэлжээ. Нөгөө намын хөгшин, залуу хэнийг ч хамаагүй ажил, амьдрал албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, үзэн ядаж, гэмгүй байсан ч барьж хориод нэр хүнд олж, албан тушаалд хүрэх гэж улайрч байна, тэд. Ардын нам гарвал ардчиллын буруутай, буруугүй хэн ч бай шоронд орох ёстой. Ардчилал албан тушаалд хүрвэл Ардын намынхан бүгд гудамжинд гарах ёстой гэдэг хууль хэрэгжих болсон.
...Монгол Улс урагшаа хоёр алхам хөгжих биш харин хойшоо хоёр алхчихаж. Коммунизм эргэн ирж, шинэ цагт улам л хүчирхэгжиж байна. Шинэ цагт улс төрд нөхөрлөл, дайсан бүр эрх ашиг ч алга болж зөвхөн өс хонзонгийн улс төр ноёлох вий дээ...
Төрийн албан тушаал ч үнэ цэнээ алдаж, нам гарчихлаа одоо би ажилтай хэмээн баярлаж суудаг болжээ. Намайг тэр үед хөөж, миний албан тушаалыг булаасан нөхрөөс одоо л өшөөгөө авах боломж бүрдлээ хэмээн ярьж байгаа хүмүүстэй ч олон тааралдлаа. Цаашдаа энэ байдал улам л газар авах шинжтэй. Өс хонзонг тэд улс төрийн хамгийн том зэвсэг болгон ашиглах болов. Ахмад үеэсээ дандаа буруу зүйлийг нь сурч үлджээ. Андын нөхөрлөл, улс төрийн зөв төлөвшлийг биш араас нь хутгалж албан тушаалд хүрдэг занг нь хуулчихаж. Нэг ширээнд зэрэгцэж суучихаад л журмын нөхрөө матаж, албан тушаалаар шагнуулж байна, өнөөгийн залуус. Бидний шинэ цаг, ирээдүйн улс төрийн дүр зураг “бөгс долоогч”, ухагч, өс санасан Нялх Сэнгүмүүдээр дүүрэх нь.
 
Гэрээ засаад төрөө засах монгол ухааны тухай ч ярих юм биш. Үс зүсээ ч аятайхан янзалчихаж чадахгүй, үг хэлээ ч цэгцэлж чадаагүй, “би-ээр өвчилсөн “цээж өвчтэй” коммунистууд энэ улсыг хаашаа хөтлөхийг төсөөлөхөөс ч аймшигтай. Энэ тухай бодохоос ч айж байна. Бидний үр хүүхэд, ямар гэгчийн нийгэмд амьдрах бол. Үр хүүхдээ үнэнээр явбал амьдрал чамайг шагнана гэж хүмүүжүүлэх эсэхдээ ч эргэлзэж буйгаа нуух юун. Аль нэг даргыг дага, эсвэл намд элсчихээд юу ч хамаагүй ярьж, улстөржиж, нөгөө намаа муулж, орон шоронгоор айлга гэж сургах уу.
 
Монгол Улс урагшаа хоёр алхам хөгжих биш харин хойшоо хоёр алхчихаж. Коммунизм эргэн ирж, шинэ цагт улам л хүчирхэгжиж байна. Шинэ цагт улс төрд нөхөрлөл, дайсан бүр эрх ашиг ч алга болж зөвхөн өс хонзонгийн улс төр ноёлох вий дээ. Шатар нүүдэг нөхөрлөл шанаа өгчихөөд уучилж чаддаг эрчүүдийн хээгүй зан гээгдэж шалихгүй зүйлээр ч нэгнээ өөнтөглөж, өсөрхдөг, улс төр гэдгийг араас нь хэнэггүй хутгалчихаад, албан тушаалд хүрч болдог шат дамжлага хэмээн эндүүрдэг шинэ цагийн коммунистуудад халаагаа тавьж өгчээ.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-23 15:03:11
    Өнөртогтох зөв бичсэн байна Зарим төрийн байгууллага жирийн ажилчидаа ч аль төрийн үед ажилд орсныг шалгадаг болсон гэсэн шүү
  • ? 2017-03-23 07:26:09
    Баабарын "Завсрын үеийнхэн" нийтлэлийг дахиад уншицгаа, тэгвэл энэ сэдэв их тод болно!!!!!!