Ж.Эрдэнэбат МАН-ын дарга болохоор зүтгээд эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль яг гурван сарын дараа болно.Энэ сонгуульд МАН-ын дарга М.Энхболд намаасаа нэр дэвшихээр болсон нь бараг тодорхой боллоо. Учир нь М.Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгогдохоор МАН-ын дарга хэн болох вэ гэдэг өрсөлдөөн энэ намд далдуур өрнөж буй ажээ.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МАН-ын дарга болох амбийцаа өнгөрсөн долоо хоногоос эхлэн илхэлээдэхэллээ. Эх сурвалжийн мэдээллээр намынхаа дотоодод, ингэхдээ тодорхой төвшинд энэ тохироог хийсэн гэж байна.

Тиймээс саяхан төрийн албан хаагчдыг цуглуулаад хэлсэн үг нь намын даргын буурь заасан үг байх хэмжүүр тавиад гайгүй сайн бэлтгэсэн гэнэ. Тэрээр төрийн албан хаагчдад хандан  “...Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална”, “... Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй”, “...Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц”,  “...Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч”, “...Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй”, “...Төрд зүтгэж байгаа та бид үйлчлүүлэх гэж ирсэн иргэдээ угтаж, ардчиллыг гутааж, төрийг сульдааж байгаа авлигаас зугтааж явах ёстойг хатуу сануулъя”, “...Манай намын эх орон, танай намын эх орон гэж байхгүйтэй адил манай, танай гэсэн талцал хуваагдал Монгол Улсад маань одоо хэрэггүйгэж хэлсэн юм. Ерөнхий сайдыг үгээ хэлсний дараагаас МАН-ын томоохон албан тушаалтнууд, УИХ, Засгийн газрын гишүүд ч дээрх байдлаар хэсэг хэсгээр нь өөрсдийн цахим хуудсаар тарааж эхэлсэн.

Дээхнэ дээ, 1990-ээд оныг хүртэл  Юмжаагийн Цэдэнбал агсны “...”Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч арвич хямгач байж социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой...”, “... Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй нандигнан хайрлаж тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч хоёрдугаарт социалист өмчийн эс ширхэг болсон ариун цагаан хөдөлмөр мөнгэсэн лоозон үгийг хүн бүр цээжилдэг байв шүү дээ. Өнөөдрийн Ерөнхий  сайдын үг төрийн албан хаагчдад түүн шиг тусах ёстой гэж тооцоолсон бололтой. Ер нь бол дарга хүний үг том байх ёстой.

Ийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МАН-ын даргад өрсөлдөх марафонд оролцохоо үгээр бус үйлдлээрээ харууллаа. Магадгүй, намын дарга нь Ерөнхийлөгч болоод яваад өгөхөөр эзгүй үлдэх тэр суудалд хамгийн ойр нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байж мэднэ. Нөгөөтэйгүүр, Монгол Улс даяар Ерөнхийлөгчийн, МАН-д бол даргын сонгууль ирэх гурван сард болох юм байна.


Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tuul 2017-04-02 15:12:24
    Xereb chi ex oron ard tvmniixee toloo zvtgex setgelteisen bol. erx medliin toloo ybaxgvi ooriin xiix estoi ajlaa l xiix bailaa. Chi ch busdinxaa l adil ym daa.
  • Muruud haha 2017-03-23 16:37:22
    Utsan huuheldei bj bas uur sandal suudal muruuduustei haha
  • J.Erdenebatat amjilt 2017-03-23 06:34:51
    Kviee yaahaw Bas Selenge Nutgiin mini hvn gesendee dawgvi zvil helsen bna... adgiin san ga ja wiin vr udam eh orniig mini zarsan ba ya r tsogtoos deer ym geech
  • irgen 2017-03-23 05:26:53
    Naiz nokhodoo zov songood zov ajillaad baival bbolokhgui um baikhgui baikhaa!
  • зочин 2017-03-23 05:12:27
    Хамгийн гол нь эх орон ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй баях ёстой хүн л ЕС байвал болоо ш дээ. Энэ шалгуурт Ж.Эрдэнэбат тэнцэнэ эээ. дэмжээрэй.
  • !!!!!!!!!!!!!!!! 2017-03-23 05:09:52
    Энэ залууг Миеэ-ийн дарамтаас чөлөөлж, өөрийнх нь бодож төлөвлөсөн ажлыг хийлгэх нь зүйтэй!!! Гүйх нохойнд гүйхгүй гахай саад!!!!
  • Ttt 2017-03-23 04:15:39
    Enkhtuvshin esvel nyamdorj 2n ali neg n namiin darga boloh bh daaa
  • Иргэн 2017-03-23 03:22:56
    Энэ одоо ичээсэй
  • Fhuv 2017-03-23 03:04:47
    Uxer M.Enkhbold l bish shuu
  • АН 2017-03-23 02:52:13
    МАН алалцаад эхэллээ
  • Дашаа 2017-03-23 02:32:35
    За арай арай
  • НАМЫН ДАРГА 2017-03-23 02:27:51
    ХҮК- ИЙГ БАРАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ...