“Хүн буудуулчихлаа” гэж худал мэдээлэл өгсөн иргэнийг саатуулав

Цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн иргэнийг олж, Төмөр зам дахь цагдаагийн газарт шалгаж байна.

Тодруулбал, энэ сарын 21-22-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад “Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хойшлуулашгүй ажиллагаа явуулан ажиллаж, уг мэдээлэл нь ор үндэслэлгүй, худал болохыг олж тогтоожээ.

Цагдаагийн байгууллагаас энэхүү худал мэдээллийг тараасан этгээдийг эрэн сурвалжилж, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй Ж гэгч тараасан болохыг тогтоон, шалгаж эхэлсэн байна.

Харин иргэн Ж болсон үйл явдлын талаар “Тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Гэрээсээ гараад утсаар ярих гэтэл нэгж дууссан байсан. Тэгээд утсаар ярихын тулд ойролцоох эмийн санд орж Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэж худал хэлсэн. Тэр мэдээллийг эмийн сангийнхан 102-т хэлсэн юм байна. Би ийм зүйл болно гэж мэдээгүй. Энэ мэт худал мэдээллэл тарааж, цагдаад худал мэдээлэл өгч болдоггүй юм байна. Миний худал хэлсэн үг иргэдийг цочроож, цагдаагийн байгууллагад маш их хүндрэл учрууллаа” гэжээ.

Түүний худал мэдээлэл өгч буй дүрс нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗАРЛА 2017-03-23 04:50:14
    ийм мэдээг шалгалгүй нэвтрүүлсэн сэтгүүлч, ТВ-д хариуцлага тооцож нийтэд зарла.
  • Молом 2017-03-23 02:41:50
    Энэ ч арай дэндэнэ ээ. Худал мэдээлэл өгч өчнөөн хүн байгууллагыг түргэн авахуулаад. Торгож зохих хариуцлагыг нь тооцдог болох хэрэгтэй.