“Хөгжлийн банк”-ны зээлдэгчид өрөө төлж байгаа юу
“Экслюзив" ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Би “Чингис” бондоос авсан өрөө төлж дуусгалаа” хэмээн жиргэжээ.  Эднийх “Чингис” бондын эх үүсвэрээс таван тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж, 750 сая төгрөгийн зээл авсан байдаг байна. Харин “Экслюзив" үүргээ хүлээж, өрөө даржээ. Тэгвэл үлдсэн зээлдэгчид хэзээ ороо төлөх вэ?

Монгол Улсын “Чингис” хэмээх тодотголтой 1,5 тэрбум ам.долларын бондыг гадаадын зах зээл дээрээс босгоод даруй таван жилийн нүүр үзэж байна. Үүний дараа Монгол Улс “Самурай” бондын 290 сая ам.долларын зээлийг мөн л авсан. Эдгээр бондыг хөрөнгийг Хөгжлийн банканд төвлөрүүлсэн. Харин энэ хөрөнгийг Хөгжлийн банк дараах байдлаар хуваарилалт хийсэн байгаа юм. Энэ тухай мэдээллийг олон нийтэд оны өмнө ил болгосон.

Тэрхүү мэдээллийг эргэн сануулахад, “Хөгжлийн банк” 5 их наяд 573.3 тэрбум төгрөгийн зээлийг ААН-үүдэд, 2 их наяд 679,9 тэрбумыг Монгол Улсын нэгдсэн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төсөл арга хэмжээнд зарцуулсан байдаг. Мөн “Хөгжлийн банк”-аас шууд санхүүжилт хэлбэрээр 1,3 их наяд төгрөгийг зарцуулсан. Үлдсэн 1,2 арилжааны банкуудад эрсдэлээ үүрэх нөхцөлөөр арилжааны банкуудаар дамжуулан ААН-үүдэд олгосон байдаг байна.

Нийтдээ 16 ААН “Хөгжлийн банк”-тай гэрээ байгуулж зээл авсан байдаг.

-Монголын төмөр зам компани ТӨК 14,3 тэрбум
-Дулааны цахилгаан станц-4 ТӨК 19,2 тэрбум
-Эрчим хүчний яам “Амгалан” дулааны станц 3,0 тэрбум
 -“Мон лаа” ХК 5,6 тэрбум
-“Эрдэнэс таван толгой” компани 372,3 тэрбум төгрөг
-“Багануур” ХК 18,6 тэрбум
-Геологийн төв лавбаорт ТӨҮГ 0,4 тэрбум
-“Кью Эс Си” компани 133,7 тэрбум
-МИАТ ТӨК 152,6 тэрбум
- ТОСК 292,0 тэрбум
- “АЙ ЭМ ЭМ” компани 24,9 тэрбум
-МАК 132,2 тэрбум
-“Монполимент” 126,6 тэрбум
-Эрэл ХК 70,4 тэрбум
-“Бэрэн” групп барилгын 32 тэрбум
-Хөтөл ХХК 84,4 тэрбум

Эдгээр томоохон зээлдэгчдийн ихэнх нь 2024 он гэхэд зээлээ эргэн төлнө. Гэхдээ зээлийг зориулалтын бусаар ашигласан, төсөл хөтөлбөрөө огт хэрэгжүүлээгүй зээлдэгчид ч байгаа юм.  

Одоогоор хэн хэчнээн төгрөгийн зээлийн эргэн төлөлтөө хийж байгаа талаар албан мэдээлэл гараагүй байгаа юм.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аа 2017-03-24 23:31:36
    Алхуягийг шалга
  • zochin 2017-03-24 13:00:54
    durvun ulzii vidan companiiig shalga
  • ЗОЧИН 2017-03-24 01:13:35
    400.0 САЯЫН ЗАМЫГ 1,200.0 САЯАР БАРЬДАГ КОМПАНИУДЫГ ЯАХ ВЭ?
  • өвгөн 2017-03-23 06:08:26
    зөв, олон нийт хянах ёстой, цаашид үүнийгээ орхихгүй бай, Х/банк хугацааг нь ил болго
  • Мээдээ 2017-03-23 02:59:30
    Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан маш олон хулгайч байгаа тэднээс зах зээлийг хуугээр тооцож авах хэрэгтэй
  • Bold 2017-03-23 02:13:27
    Aria denduu vum zeelee avaachee uls denduu bnaa .