Баруун аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

Баруун  зүгийн ихэнх нутгаар их хэмжээний цас орж, хүчтэй шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас Говь-Алтай, Баянхонгор, Увс, Ховд, Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ.

Дээрх аймгуудын нутгийн зарим хэсгээр 40-70 см зузаантай цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдан замын байгууламжын зорчих хэсэгт хүндрэл үүсээд байгаа аж.  

Үүнтэй холбогдуулан хувиараа тээвэр эрхлэгчид хууль бус тээвэрлэлт хийх, иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осолд өртөж болзошгүй тул онцын шаардлагагүй бол дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг “Онцгой байдлын ерөнхий газар”, “Замын цагдаагийн алба”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ -аас анхааруулж байна.

 
Б.Орхон

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.