Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ СХД-ийн ЗДТГ-т сургалт хэлэлцүүлэг хийнэ.
 
09:00 цагт:
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Баялаг Ундраа" ХХК-ийн худалдааны төвд "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд хүнсний худалдаа үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэгч иргэд аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өдөрлөгийн нээлт болно. Арга хэмжээний үеэр шаардлага хангахгүй хүнсний сэрэмжлүүлэг үзэсгэлэн гаргаж, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь лабораторын шинжилгээнд хамруулж иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
 
09:00 цагт: Өнөөдөр Дэлхийн болон Монголын Цаг уурын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал Цаг уур, орчны шинжилгээний газрын Хурлын танхимд болно.
 
09:00 цагт: “Биеийн тамир, спортын хамтлагийн арга зүйчдийн дунд туршлага судлах, хамтын ажиллагааны чиг хандлага, цаашдын бодлого тодорхойлох нэгдсэн уулзалт хэлэлцүүлэг” БСШУСЯ-ны хурлын танхимд болно.
 
11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд 2016 оны сонгуулийн дараа явуулсан иргэд олон нийт шинэ Засгийн газраас юу хүсч хүлээж байгаа тухай судалгааны үр дүн хэрхэн өөрчлөгдсөн бол... УИХ-ын 100 дахь өдрийн талаарх олон нийтийн судалгааны үр дүнг Канад улсын Элчин сайд болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн суурин төлөөлөгч нар танилцуулна.
 
11:00 цагт: АН-аас намын дотоод сонгуультай холбоотой асуудал болон цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ. Хаана: АН-н шинэ байрны 5н давхарт

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт: ГССҮТ-ийн Түлэнхийн төвд тоног төхөөрөмж хандивлах аян зарлаж байгаа талаар Эрүүл энхийн түүчээ ТББ-аас мэдээлэл хийнэ
12:00 цагт:  Япон улсаас орж ирсэн төслийн 500 сая төгрөгийг шамшигдуулсан талаар Хайбат ХХК-аас мэдээлнэ.
 
15:00 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ хамтран “УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ-2017” хэлэлцүүлгийг зохион байгуулна. тус хэлэлцүүлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, тээвэрлэгч аж ажуйн нэгж, байгууллагууд оролцох юм. Хаана: Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд
 
15:00 цагт: Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хөрөнгө оруулалтаар Алт хайлуулах индукцын зуухыг хөргөлтийн төхөөрөмжийн хамт нийлүүлнэ. Энэхүү арга хэмжээнд Швейцарын ЭСЯ-ны хамтын ажиллагааны 1-р нарийн бичгийн дарга, Шадар сайдын зөвлөх, Стандарт, хэмжил зүйн газар оролцох юм. Хаана: Стандарт, хэмжил зүйн газрын 3-р байр, Үнэт металлын сорьцын хяналтын газар /ХУД-ын 3-р хороо, Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн хашаанд/
 
15:00 цагт: Баянзүрх дүүргийн ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ Сүрьёэтэй тэмцэх өдрийг угтан "Эрүүл оюутан монголын ирээдүй" өдөрлөгийг оюутны хотхоны дотуур байранд амьдарч буй оюутнуудыг хамруулан зохион байгуулна. Хаана: ӨРГӨӨ 1 дотуур байрны 1 давхарын зааланд

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.