МАН-аас нэр дэвших магадлалтай улстөрчид

- МАН-ын гол нэр дэвшигч ч хэдийнэ сурталчилгааныхаа ажилд орчихсон яваа. Гол гэсний учир МАН-ыг гаднаас нь харахад тодорхой харагдавч дотроо бас эргэлзээ дагуулсан уур амьсгал хэвээр байгаа аж-


2012 оны УИХ, орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгуулж асан Ардчилсан намын топ амжилтыг Ардын намынхан давтах эсэхийг ирэх зургаадугаар сарын сүүлээр харах болно. Их улс төрд ийм амжилт үзүүлж өрсөлдөгч намаа гудамжинд суга татаж хаяна гэдэг түүхэнд олон тохиохгүй. Одоо юу үнэн гэвэл Ардчилсан намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй олон улстөрч учраа олохгүй шахцалдаж байхад Ардын намаас хэн дэвших нь эсрэгээрээ маш тодорхой дүр зураг бууж байна.
 
Үүгээр ч зогсохгүй Ардчилсан намынхныг нэрээ өөрчилсөн ҮЗХ буюу Бодлогын хороогоо байгуулах гэж бужигнаж байхад хэдийнэ Гүйцэтгэх засаглал нь ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийнхээ замыг засаад эхэлчихлээ. Үүнийг Ерөнхий сайд уржигдар хэлсэн үгнээс бүрэн ойлгож болох. МАН-ын гол нэр дэвшигч ч хэдийнэ сурталчилгааныхаа ажилд орчихсон яваа. Гол гэсний учир МАН-ыг гаднаас нь харахад тодорхой харагдавч дотроо бас эргэлзээ дагуулсан уур амьсгал хэвээр байгаа аж.
 
Учир нь М.Энхболдоос өөр Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулах хэмжээний хүчтэй хоёр ч улстөрчийн нэр тэнд яригдсаар байна. Нэг нь мэдээж хэрэг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж.
 
Угаас улстөрчдийг рейтингээрээ манлайлдаг нэгэн, өнгөрсөн зунаас авахуулаад дөрвөн улирал дамнасан Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар олон нийтийн тодорхой хэсэгт таашаагдаж байгаа. Лав намынхаа хурлаас нэрээ дэвшүүлэхэд М.Энхболдтой хүчтэй өрсөлдөхөөр л нэр.

Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэдэг улстөрчийн хувьд дахин олдохгүй том завшаан. Энэ боломжоо нэгэн цагт намынхаа эрх ашгийн үүднээс найр тавьж өгч байсан Ө.Энхтүвшин одоо дахин алдах болов уу, ямартай ч  хариугаа нэхэж нэг зүтгэчихвэл түүний ард МАН-ын нөлөө бүхий асаалттай танкууд бий гэдэг.

 
Удаах нь хүмүүс тэр бүр анзаарахгүй байгаа ч намынхаа дотоодод басхүү хүчтэй, нөлөө бүхий улстөрч. Энэ бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намын дарга байхдаа нэр дэвших эрхээ Б.Бат-Эрдэнэд найр тавин өрсөлдүүлж байсан, Монголын улстөрчдөөс аливаа асуудалд орооцолдоод байдаггүй хуруу дарам цөөн, зангараг бүхий улстөрчийн нэг Ө.Энхтүвшин юм.
 
Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэдэг улстөрчийн хувьд дахин олдохгүй том завшаан. Энэ боломжоо нэгэн цагт намынхаа эрх ашгийн үүднээс найр тавьж өгч байсан Ө.Энхтүвшин одоо дахин алдах болов уу, ямартай ч  хариугаа нэхэж нэг зүтгэчихвэл түүний ард МАН-ын нөлөө бүхий асаалттай танкууд бий гэдэг. Эхнээсээ л Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хатуу шүүмжлэл хаяглаж ирсэн тул олон нийт ч түүнд тааламжтай хандах нь болов уу.
 
Ардын намаас энэ гурван улстөрчийн нэр маш тод томруун Ерөнхийлөгчийн сонгуульд яригдаж байгаа ч бас дотроо хүсэл тээж яваа улстөрч бий. Тэр нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх.
 
Намаа улаан цээжээрээ хамгаалахаас буцахгүй гэдгээ цөөнгүй батлан харуулж байсан энэ офицерийн улс төрд хуримтлуулсан туршлага Ерөнхийлөгчид
өрсөлдөхөд төдийлөн жулдаад байхгүй. Маш олон үйлдлээрээ Путиныг дууриадаг гэх түүний үг ч сүүлийн үед ийм хэв шинжтэй болж монголчуудын хүчтэй удирдагч хүсэх уур амьсгал дээр амжилттай тоглолт хийж яваа. Тиймээс сүүлийн үед түүнийг энэ зуны сонгуулийн хүчтэй кандидат болж мэднэ гэх мессеж нисэх болсон нь санамсаргүй хэрэг биш байх.
 
Хэдий тийм ч намын даргынхаа, намынхаа хүчтэй улстөрч ах нарынхаа урдуур зүтгэх нь сахилга бат өндөртэй гэгддэг МАН-д зохимжгүй хэрэг гэдгийг тэрбээр ойлгож байгаа. Тэгээд ч энэ сонгуулиар МАН-ын дарга, УИХ-ын дарга гэх мэт томоохон албан тушаалууд онгойх магадлалтай тул У.Хүрэлсүхийн хувьд яриа тохироонд орохыг эрмэлзэх биз.

Магадлалтай эдгээр гурван нэр дэвшигчээс нэг нь л намаа төлөөлөх учиртай тул тэдний хоорондын тохироо, учир жанцан Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнбугай нь өрсөлдөж улмаар намаа гурван шатны сонгууль дараалан ялуулах эсэхийг шийдэх юм.

Өглөөний сонин
Н.Эрдэнэ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-24 13:52:54
    М.ЭНХБОЛД Л БИШ ШҮҮҮ газрын наймаачин шударга бус асуудалд гар бие оролцдог тэгээд дандаа чимээгүйхэн мултарч байдаг нэг л сонин гар
    66.181.181.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Shudraga 2017-03-24 07:03:37
    Hyamka,khurlee 2 ni arai shudraga taldaa daa, zuv zuvluud ugvul zugeer baih,neg ch ih hun muutai uls bish deg!Enhtuvshin zugeer l REKLAM,nuguuh ni JUNAI tolgoi ...
    203.169.50.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Gggg 2017-03-24 02:14:11
    Enkhtuvshin niislelchuudee bodood hogiin uguumur zahaa gargachihval demjine selbegiin zah nertei agaar hurs bohirduulagch ih uurhaitai hun shuu dee
    27.123.214.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch 2017-03-24 02:08:45
    Nymdorj ni deer bxaa.turig bx yostoi xem xemje xelber dvrsend ni oruulj zasaj chadax bxa.tgd ene olon offshorchid oligarxudig darx xeregtei bn..Nymdorj l chadna...
    202.179.23.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Nyamka npgoon gerleer 2017-03-24 02:05:22
    Nyamkag ard tumen nogoon geeleer demjine. busad ni shabart hutgaldsan uls toriin zoriggiu l humuus baina daa
    109.81.208.217
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-03-23 13:12:33
    gazriin naimaachin enhbold . tramp shig erunhiilgch bolno gej dongsdog nymdorj huligaan hurelsuh. naraas arai deerni enhtuvshin yumuudaa
    202.9.41.191
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2017-03-23 08:59:40
    Xurelsux chigeeree garna daa. demjinee
    202.131.244.226
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-03-23 07:44:06
    nymdorjid sanalaa ogno
    182.160.33.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочих 2017-03-23 07:08:19
    Улс төрд гарч баяжсан газрын наймаачидыг дэмжихгүй Энхтүвшин, Нямдорж 2-с өөр хүийг ард түмэн дэмжихгүй гэдийг ойлгох хэрэгтэй ард түмэн минь
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах
  • МАН-н гишүүн 2017-03-23 05:57:49
    Газрын наймаачин, авилгач, хор хутгагч, урвагч, хужаа, М.Энхболдтой өрсөлдсөн АН-н хэн ч байсан ялна, тиймээс Энхтүвшин дээр шүү...
    202.179.23.39
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-03-23 05:08:08
    Нэмкэ, Энхтүвшин 2-ын нэг нь дээр дээ!!! Нөгөө 2 бол үл бүтэх этгээдүүд!!!! Намын нэр гутаана, улс орныг сүйрүүлнэ!!!!
    66.181.160.49
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-23 04:26:21
    нэр цэвэр шударга ЭНХТҮВШИН гэдэг хүн нь хавьгүй дээр байхаа.....
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-03-23 04:24:31
    Альч талаас нь бодсон Энхтүвшин дээр дээ
    103.229.121.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Jjj 2017-03-23 04:12:29
    Nyamdorj esvel enkhtuvshin ene 2n neg n deer bolov uuu
    66.181.180.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-03-23 03:29:59
    Nyamdorj,khurelsuh 2 -s uur songolt alga
    203.169.50.112
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2017-03-23 03:17:59
    NYAMDORG SAID L ARAI ILUU SANAL AVNA DAA. ENE HED DOTROOS.
    202.70.34.244
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-03-23 02:22:25
    mongoliin ard tumen yaanadaa ene luuvirchidiin negne erunhiilgch bolno gej bodhoor......
    202.9.40.55
    Мэдэгдсэн Хариулах