“Архангай Алтан Дорнодын Дайчид” багт ялалтын тугийг нь гардууллаа
21 аймгийн сагсан бөмбөгийн Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний 2016-2017 оны улирал өндөр хэмжээнд зохион байгуулагдаж шилдэг багуудаа тодруулсан билээ.

Хөдөө орон нутаг, аймгуудаар аялан тоглолт хийж олон шинэлэг менежментийг хэрэгжүүлэн шинэ хуудас нээсэн Үндэсний лиг бас нэгэн шинэлэг менежмэнтийг хэрэгжүүлж эхэлсэн нь Аваргын буюу Ялалтын туг гардуулах ёслол юм. Спорт өндөр хөгжсөн орнууд, бидний сайн мэдэх НБА болон бусад томоохон лигүүд багийн амжилтаа ялалтын туганд мөнхжүүлэн өөрийн ордондоо хүндэтгэлтэйгээр залсан байдаг.
 
21 аймгийн Үндэсний лигийн аварга Т. Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид, Дэд аварга З. Баясгалан эзэнтэй Сүхбаатар Альянс Тех багуудад ялалтын тугийг гардуулах ёслол өнөөдөр боллоо. Үндэсний лигийн шилдэг багуудад шагналын сан болох 50 сая төгрөгийг Үндэсний аваргын туг гардуулах үеэр гардуулан өгсөн юм.Мөн Үндэсний лигийн хүрэл медалийн эзэд болсон Д. Аюурзана эзэнтэй Эрдэнэт хот Икон баг медалиа гардан авсан юм.

Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.