Төв банк орон нутгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаандаа анхаарна
Монголбанк орон нутгийн иргэдэд Төрөөс баримталж буй мөнгөний бодлгогыг тайлбарлах, санхүүгийн суурь мэдлэг олгох, эдийн засгийн ерөнхийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаарх мэдээлэл өгөхөд онцгой анхаарч ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2017 оны I улиралд Өвөрхангай, Архангай, Дархан-Уул, Орхон, Замын-Үүд, Дорноговь, Говьсүмбэрт ажлын хэсэг очиж сургалт семинаруудыг явуулсан байна.

Сургалт семинарууд нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгуулагын ажилтнууд, арилжааны банкуудын салбарын ажилтнууд, төрийн удирдлагын байгууллагууд, их дээд сургуулийн оюутнууд, сурагчид, иргэд гэсэн сегментүүдэд чиглэгдэж байна. Ажлын хэсэг энэ хугацаанд нэг аймагт ойролцоогоор 300-500 орчим иргэдтэй уулзаж, сургалт семинаруудыг зохион байгуулаад байна. 2017 оны үлдсэн хэсэгт бусад аймгуудад очиж ажиллах бөгөөд, бүсчилсэн сургалт семинарууд мөн зохион байгуулагдах юм байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.