“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг  албан ёсны эрхтэйгээр хийхээр болжээ
Зургаа дахь мэдрэхүй нь өндөр хөгжсөн, далд  ертөнцтэй харьцаж, өнгөрсөн, одоо, ирээдүйг  мэдэрч чаддаг хүмүүсийг зөн билэгтэн гэдэг. Тэдгээр зөн билэгтнүүдийн дунд зохиогддог онц сонирхолтой “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг манайхан андахгүй.
 
Тэгвэл уг нэвтрүүлэг удахгүй албан ёсны эрхтэйгээр хийгдэхээр болжээ. Тодруулбал “NTV” телевиз  нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад хийхээр болж, бэлтгэл ажилдаа оржээ. Одоогоор оролцогчдыг бүртгэх ажил явагдаж байгаа аж. Энэхүү нэвтрүүлэгт орох  хүсэлтэй иргэд “NTV” телевизийн байранд өөрийн биеэр очиж бүртгүүлэхээс гадна, онлайнаар бүртгүүлэх боломжтой юм байна.
 
Дашрамд дуулгахад, Их Британийн телевизийн “Psychic Challenge” шоу нэвтрүүлгийн зохиогчийн эрхийг Нидерландийн “Тв медиа партнерс” болон Норвегийн “Голланд & Нордикс фильм” компани эзэмшдэг бөгөөд АНУ, Австрали, Украин, Болгар, ОХУ гэх мэт дэлхийн 20-иод улсад албан ёсны форматаар үзэгчдэд хүрч байжээ.  

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ДДД 2017-03-28 17:07:04
    Би энэ хүмүүсийг хүндэлдэг . Зүгээр ШОУ гэж ойлгодоггүй харин итгэдэг. ИРГЭН,СУДЛААЧ та гэрэлтэй талаас нь хар Би үнэхээр гайхамшиг гэж итгэдэг үнэн шүү
  • Судлаач 2017-03-22 15:18:51
    Зөн билгийн тулаан нэвтрүүлэг чинь ТВ шоу. Хүн их үздэг сайн найруулж хийдэг шоу. Энэ чинь шоу шүү гэдгийг л үзэж байгаа олон маань ойлгоосой
  • иргэн 2017-03-22 09:54:20
    Өнгөрснийг засах шаардлагагүй одоог хэнээр ч хэлүүлэхгүй бодож төлөвлөөд хийчих байх ирээдүйг ямарч хүн мэдэхгүй ш дээ ДЭМИЙ ЮМААР ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ҮЙМҮҮЛЭХ юм