БНЧУ-ын элчингийн ярилцлагад орох 200 орчим иргэний нэр хасагджээ
Бүгд найрамдах Чех улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэд, цахимаар бүртгэлээ хийлгэжээ. Гэвч цахимаар бүртгэл хийлгэж, ярилцлагад орох өдрөө хүлээж суусан иргэдийн нэр нэг шөнийн дотор алга болжээ.Тодруулбал элчингийн ярилцлагад орох 200 орчим хүний нэр тодорхойгүй шалтгаанаар хасагджээ. Иймээс эдгээр иргэдийн төлөөлөл өнөөдөр БНЧУ-ын Элчин сайдын яамны гадна цуглаж, албан бичиг хүргүүллээ.

Тэд чухам юуны учир өөрсдийнх нь нэр бүртгэлээс алга болсоныг тодруулж өгөхийг холбогдох хүмүүсээс хүсчээ. Энд цугласан иргэдийн хэлж буйгаар 2017 оны 2 дугаар сарын 13-ны шөнө  180 гаруй хүний нэр бүртгэлээс хасагдсан байна. Улмаар иргэд энэ талаар тодруулахаар ГХЯ, болоод Чехийн ЭСЯ-нд хандсан ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байна. Иймд бүгд цуглаан хийж, энэ талаар тодорхой мэдээлэл авахаар өнөөдөр ийнхүү цуглажээ. 


Г.Норхилмаа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ядмаа 2017-03-22 11:22:36
    Авлига авдаггүй, мөнгөнд дургүй гэх Европын холбоо руу бичиж шившиг болгооч. Барууны хэвлэлүүдэд цацаач.