Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд оллоо
Баруун аймгуудын нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орсны улмаас төөрч алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байсан байна.

Тэгвэл Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас мал тууж авчирахаар яваад сураггүй болсон иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газраас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон гэх иргэн С /50 настай, эрэгтэй/-ийг эсэн мэнд олжээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.