Авлигад хамгийн их автсан Азийн таван улс
Форбс: Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгчийн асуудлаас эхлэн Малайзийн 1 тэрбум ам.долларын хөгжлийн сангийн асуудал зэргээс үзэхэд азийн улсууд авлигаас ангид байж чадаагүй нь тодорхой юм. Гэхдээ Ази тивд авлига хэр их тархсан бэ? Транспарэнси интернэшнл байгууллага 18 сарын хугацаатай судалгаа хийж 16 улсын 20000 гаруй оролцогчийг хамруулсан байна. Судалгааны үр дүнгээр дөрвөн хүн тутмын нэг нь төрийн үйлчилгээ авахдаа хээл хахууль өгсөн гэжээ. Ази, Номхон далайн бүсийн хамгийн ихээр авлигад автсан улсууд бол Мьянмар, Пакистан, Тайланд, Вьетнам, Энэтхэг хэмээн Транспарэнси интернэшнл байгууллага үзжээ.

Хэдийгээр Мьянмар Улс 2013 онд Авлигын эсрэг хуулийг баталсан ч гэсэн судалгаанд оролцогчдын тал хувь нь цагдаагийн албан хаагчид хамгийн ихээр авлигад автсан гэж үзэж байгаа бол 40 хувь нь шүүх байгууллага гэжээ. Харин судалгаанд оролцогчдын дөрөвний нэг нь сүүлийн нэг жил авлига өссөн гэж үзсэн байна.  Пакистан Улсын хувьд судалгаанд оролцогчдын дөрөвний нэг нь цагдаагийн албан хаагч хамгийн ихээр авлигад автсан гэж үзсэн бол цагдаа, шүүхийн байгууллагын үйлчилгээ авсан 10 иргэдийн 7 нь хээл хахууль өгсөн гэжээ. Тайланд Улсын хувьд авлига сүүлийн 12 сарын хугацаанд нэмэгдсэн гэж судалгаанд оролцогчдын 14 хувь нь үзсэн ба судалгаанд оролцогчдын 72 хувь нь төрийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр дүнтэй гэжээ. Вьетнамчуудын хувьд судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр дүнгүй байна гэжээ. Сургууль, эмнэлэг, иргэний бичиг баримт, цагдаа, ахуйн үйлчилгээ зэрэг төрийн 6 төрлийн үйлчилгээний  5-д нь хээл хахууль төлдөг гэж судалгаанд оролцсон  Энэтхэг Улсын иргэдийн талаас илүү хувь нь хариулжээ. Хэдий ийм ч Ерөнхийлөгч Модигийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр дүнгээ өгч эхэлсэн байна. Судалгаанд оролцогчдын 53 хувь нь нөхцөл байдал сайжирч байна гэжээ.  

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2017-05-12 08:32:12
    Эд манай авлигчдад атаархандаа. ккккк
  • 007 2017-04-27 16:06:59
    Aziin avilgaliin B zeregleliin 5 bag b.na shuu dee.Manaih A zeregleld deeguur orno.Oiriin jishee OYU TOLGOIN geree baina.Yun ed nartai haritsuulah MAH.AH
  • Зочин  2017-03-22 15:57:34
    Манай хэд бол Grand prix найдвартай
  • уншигч 2017-03-22 14:17:57
    манай шигшээ баг бол дэлхийд 1-рт орно доо. Эрдэнэтэд 5 сая бэлгэвч шахаж чадсан хүмүүсийг л хар л даа, ийм юм дэлхийн түүхэнд ч байхгүй.
  • Чингэс 2017-03-22 11:52:27
    Монголчууд эднээс дээшээ тасарчихсан шүү дэээ
  • ZOCHIN  2017-03-22 09:10:51
    MONGOL TASRAAD UNEMLEHUI SHDEE.HOL TASARCHIHSAN.
  • ккк 2017-03-22 09:03:34
    Ц.Сандуй, М.Энхболд нар 1-р байрыг найдвартай хадгална.
  • 1 2017-03-22 08:32:25
    Ene tav manai urd orj haragdaach. Gorndonii garz. Manai avilagchid tiim amar 1-r bairaa nair tavij uguhgui shuu.