Орон нутгийн замд зорчихгүй байхыг зөвлөлөө

Баянхонгор аймагт их хэмжээний цас орж, цасан шуурга шууран цаг агаарын нөхцөл хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн төвөөс Улаанбаатар хот болон бусад аймаг, сумд руу гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.

Мөн Автотээврийн үндэсний төвөөс 2017 оны гуравдугаар сарын 22-ны өдөр хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын чиглэлд үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон байна.

Үүнтэй холбогдуулан хувиараа тээвэр эрхлэгчид хууль бус тээвэрлэлт хийх, иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осолд өртөж болзошгүй тул онцын шаардлагагүй бол дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг ЗЦА-аас зөвлөж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өөө 2017-03-22 06:32:57
    худлаа л хааж боогоод байх юм аа. замаа олигтой арчилж бай л даа.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах