Б.Баярдаваа: Гадаад өрийн дарамт буурсан ч хүлээлт үүсгэсэн зүйл олон байна
Төв банкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр хийж, сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Монголбанк мөнгө санхүү болон гадаад санхүүгийн статистикийн нэгтгэн гаргадаг. Энэ хүрээнд Мөнгөний нийлүүлэлт, банкуудын актив пассив, хүү, инфляци, ханшинд ямар өөрчлөлт орсон талаар  Монголбанкны Судалгаа статистикийн газрын дарга Д.Ган-Очир “Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 3,2 хувиар өслөө. Жилийн өөрчлөлтөөр авч үзэхэд 22,4 хувиар буюу нийт мөнгөний нийлүүлэлт хоёрдугаар сарын эцэст 12.3 их наяд төгрөг болж өссөн. Эдийн засагт сүүлийн гурван сарын турш эдийн засагт валютын харилцах хадгаламжаас төгрөгийг харилцах хадгаламж рүү хөрвөх хөрвөлт ажиглагдаж байна. Үүний үр дүнд төгрөгийн хадгаламж 390,9 тэрбум төгрөгөөр өссөн. Харин гадаад валютын харилцах 68 тэрбум болсон. Валютын хадгаламж 38,9 тэрбум төгрөгөөр буугаад байна. Мөн эдийн засагт бэлнээр буюу банкуудын картаар 158 тэрбум төгрөгөөр өссөн. Гол нөлөө нь цагаан сарын баяраар бэлэн мөнгөний эргэлт нэмэгддэгтэй холбоотой. Мөнгөний нийлүүлэлтийн бүтцээр авч үзвэл төгрөгийн хадгаламж 51,3 хувийг валютын хадгаламж 19,6 хувийг нь төгрөг байна. Сүүлийн гурван сарын хугацаанд төгрөгийн хадгаламжийн эзлэх хувийн жин өсч, гадаад валютын хадгаламжийн эзлэх хувийн жин бууж байгаа нь эдийн засагт долларжилтын хувь хэмжээ багасаж байгаа гэсэн эерэг мэдээлэл юм. Мөн нийт зээлийн 19,3 хувь нь валютынх үлдсэн нь төгрөгийн зээл байна. Банкуудаас гарч байгаа зээлийг салбараар нь авч үзэхэд зээлийн өсөлт хэрэглээний болон худалдааны зээлд ажиглагдаж байна.
Сүүлийн гурван сарын хугацаанд төгрөгийн хадгаламжийн эзлэх хувийн жин өсч, гадаад валютын хадгаламжийн эзлэх хувийн жин бууж байгаа нь эдийн засагт долларжилтын хувь хэмжээ багасаж байгаа гэсэн эерэг мэдээлэл юм.
Иргэдийн анхаарлыг татдаг ипотекийн зээлийг өнгөрсөн сард 909 хүнд олгожээ. Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 89 823 болжээ. 58,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 39,6 тэрбум нь найман хувийн зээл, үлдсэн нь арилжааны банкуудын эх үүсвэрээс санхүүжигдсэн зээл байна” гэсэн мэдээлэл өглөө. 

Үүний дараа өнгөрсөн долоо хоногт хуралдсан Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Улсын хэмжээнд өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар жилийн инфляци улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьтай гарчээ. Инфляци төсөөллийг хийж  үзэхэд 2017,2018 онуудад инфляцийн зорилтот төвшинг хадгална гэсэн төсөөлөлтэй байгаа. Тэгэхээр инфляци зорилтот төвшиндөө хадгалагдвал мөнгөний бодлогын хүүг бууруулахгүй юу, гэсэн асуулт гарч ирж байгаа. Энэ удаагийн мөнгөний бодлогын зөвлөл хуралдаад санал нэгтэйгээр бодлогын хүүг бууруулах асуудлыг түр хойшлуулах дээр санал нэгдсэн. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр “Хуралдай” бонд гаргаж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурлаа. Одоо төсвийн болон гадаад секторын байдал тодорхой бус байдал хэвээр байна. Инфляцийн болоод гадаад өрийн дарамт буурсан хэдий ч хүлээлт үүсгэсэн зүйл олон байна. Төсвийн тодотголыг УИХ-аар хараахан хэлэлцээгүй байна. 2016 оны дөрөвдүгээр улирлаас дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ тэр дундаа зэс, алт, нүүрсний үнэ сэргэсэн хэдий ч савлагаатай хэвээр байна. Зах зээл дээрх үнэ ханш долоо долоон хоногоор өөрчлөгдөж байгаа. Мөн Хятадын эдийн засаг өссөн ч өрнөлийг харах шаардлагатай байна. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Трампын бодлого зэс, алтны зах зээлд хэрхэн нөлөөлөх нь хүлээлт үүсгэж байна.  ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөр Монгол Улсад хэрэгжих “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэлэлцэх гэж байна. Энэ утгаараа бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан” гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • болио  2017-03-22 06:20:01
    хүний нүдийг түр хуурсан үзэгдэл. 3 жилийн дараа үхчих гээд гонгиноод эхэлнэ.