Завхан аймагт менингитийн халдвар бүртгэгдлээ
Сүүлийн үед  менингитийн халдвар эрс нэмэгдэх болсон байна. Түүгээр ч зогсохгүй нэг хүүхэд амиа алдаад байгаа билээ. Тодруулбал Улаанбаатар хотын СХД-ийн харьяат 1.6 настай, эмэгтэй. 39 хүртэл халуурсан, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгаж, нүдний склер шигүү цус харвалттай үүссэн, хэвлий, өгзөг, гуя, духанд цусархаг, үхжсэн тууралт бүх биеэр гарсан гэх оноштойгоор энэ сарын 1-ний өдрийн 16.15 цагт ХӨСҮТ-д ханджээ. Өвчтөн тухайн өдрийн  17.45 цагт нас барсан байна.
 
Тэгвэл менингитийн халдвар орон нутагт ч мөн бүртгэгдэж эхлээд байна. Тухайлбал Завхан аймагт энэ сарын 18-ны өдөр менингитийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Тус аймгийн  Цагаанхайрхан сумын иргэн Ц-гийн  таван настай охин гэнэт халуурч, биеэр нь тууралт гарсан тул  эмнэлэгт ханджээ. Улмаар сумын эмч менингит хэмээн үзэж аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт дуудлага өгчээ. Одоогоор  охины биеийн байдал тогтворжсон  бөгөөд оношийг тогтворжуулахаар давтан шинжилгээг хийж байгаа аж.
 
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн мягмар гаригт Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж, Цагаанхайрхан сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Мөн Завхан аймагт гуравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болох хурдан морины бүсийн уралдааныг цуцлах шийдвэрийг гаргажээ.
 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.