“Эдийн засгийн форум” хойшилсон нь хөрөнгө оруулагчдыг гайхашруулж байна
Жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр болдог Монголын эдийн засгийн форум тавдугаар сарын 4,5-ны өдрүүдэд болж хойшиллоо гэсэн мэдээлэл тийзээ захиалж, цагаа зохицуулсан хөрөнгө оруулагчдыг гайхашруулж байна.

Түрүү жилийн арваннэгдүгээр сарын 25-д “Эрдэнэс Монгол”, АМГТГ-ын хамтарч зохион байгуулах байсан хөрөнгө оруулагчидтай хийх дугуй ширээний уулзалт Засгийн газрын шийдвэрээр хойшилж байсныг манай сонин шүүмжилж бичсэн удаатай. Уулзалт болохоос хоёрхон өдрийн өмнө дугуй ширээний уулзалтыг цуцалсан нь хөрөнгө оруулагчдад шок болж байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлээд өнгөрч байв. Эдийн засгийн форумыг хойшлуулсан шалтгааныг Засгийн газрын шийдвэр гэхээс өөр тайлбар одоогоор алга. Олон улсын валютын сангийн хөтөлбөр батлагдсаны дараа, Ерөнхийлөгчийн сонгууль болохоос сар гаруйхны өмнө энэ арга хэмжээг зохион байгуулах гэнэтийн шийдвэр гарсан гэх мэдээлэл чих дэлсч байна. Энэ жилийн эдийн засгийн форумд оролцох гадаадын хөрөнгө оруулагч өмнөх жилийнхээс цөөхөн бүртгүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан.

Юутай ч  найдвар тээж Эдийн засгийн форумд оролцохоор бүртгүүлсэн хөрөнгө оруулагчид хоёр дахь удаагаа уулзалт, чуулга хойшилсон гэх мэдээллийг сонсоод байна.
 
Ц.Баасансүрэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Биднийг доромжилсоор л байна 2017-03-22 11:28:31
    Суудал авахын төлөө мөн ч их өр төлөх нь дээ. Үүнийг нь ард түмэн ойлгодог ч болоосой.
  • Наурыз 2017-03-22 07:23:11
    Энэ жил ч бүх юм хойшилж байна даа, шинэхэн нөхдүүд нь ажлаа яаж хийхээ мэдэхгүй бөөн паакт, мэддэг нөхдүүдийг нь амбаардаад хөөчихсөн
  • zochin 2017-03-22 06:43:47
    UNEKHEER BUTELGUY ZASGIIN GAZAR YUM DAA . KHUURKHIIS
  • фэдка 2017-03-22 06:38:21
    хогийн луйварчид өөрсөдөдөө ашиг хараад л яаж булай мууг хийхээ бодож байгаа биз.