Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
Баянхонгор аймагт их хэмжээний цас орж буйн улмаас гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байгаа талаар Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ. Иймд өнөөдөр хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын чиглэлд ажил үйлчилгээнд гарах байсан долоон тээврийн хэрэгслийн 107 зорчигчийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон байна.

Цаг агаар, байгалийн үзэгдлээс шалтгаалан Нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласнаар ашиг олох зорилго бүхий хувиараа тээвэр эрхлэгчид өндөр үнээр зорчигч тээвэрлэх, иргэд баталгаагүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр орон нутгийг зорих эрсдэлтэй үйлчилгээ ихэсдэг тул онцын шаардлагагүй бол  дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг зөвлөж байна.
 
Эх сурвалж: АТҮТ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.