Монгол Улс НҮБ-ын чуулганд сайн дурын илтгэлээ танилцуулав
Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын чуулганд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Охид, эмэгтэйчүүдийн асуудлаарх Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, сорилт бэрхшээлүүд” сэдвээр сайн дурын илтгэлээ энэ сарын 17-нд танилцуулав.

Илтгэлд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ын хүрээнд охид, эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах, манлайлал ба улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхэд тодорхой амжилтанд хүрснийг жишээ баримтаар танилцуулав. Улмаар эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавжуулах, жендэрийн мэдрэмжтэй төсөв бүрдүүлэх тогтолцоог бэхжүүлэх, удирдах буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг улам бүр нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих, хувийн хэвшил дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүүг арилгах зэрэг асуудлыг “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж буйг танилцууллаа.

Манай улсын илтгэлийн дараа Швейцарийн Холбооны Улс болон Японы төлөөлөгч үг хэлж, МХЗ-ын хүрээнд Монгол Улсын олсон амжилтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд хамтран ажиллах эрмэлзлэлээ нотлов.

Дашрамд дурдахад ЭАБК-ын 61 дүгээр чуулганы “Охид, эмэгтэйчүүдийн асуудлаарх МХЗ-ын хэрэгжилт, сорилт бэрхшээлүүд” сэдэвт хуралдаанд бүс нутгийг төлөөлөн Болгар, Словак, Либер, Морокко, Танзани, Мексик, Доминикан, Испани, Малта, Индонез, Монгол зэрэг 11 улс  сайн дурын илтгэлээ танилцууллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.