Ганцхан өдрийн настай ган бөмбөлөгийн үйлдвэр
Өнгөрөгч нэгдүгээр сард Дархан-Уул аймагт ган бөмбөлөгийн үйлдвэр сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн. Энэ талаар “Монголчууд ган бөмбөлөг үйлдвэрлэдэг боллоо”, “Импортын бүтээгдэхүүнийг оруулах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг дэмжсэний үр дүнд 60 сая ам.долларын валютын гадагшлах урсгалыг Монголдоо шингээх боломж бүрдлээ” гэх мэтээр мэдээлж байв.
 
Үйлдвэрийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцож, анх удаа Монгол Улс ган бөмбөлөг буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь эдийн засагт чухал ач холбогдолтой байх болно гэдгийг онцолж байв.
 
Харин нөгөө талд “Эрдэнэт”-д ган бөмбөлөг  өндөр үнээр нийлүүлж, дундаас нь цавчаа хийсэн тухай томчуудын “адал явдал”-ын талаарх дуулиан тасардаггүй. Тэгвэл ган бөмбөлөг гэж гайгүй унацтай томчуудын шахааны бизнес төгсгөл болоход ойрхон байна. Монгол Улс жилдээ 180 орчим сая долларын ган бөмбөлгийг импортоор авдаг байсан бөгөөд энэ нь томчуудын хувьд асар их унацтай “бизнес” байсан нь худлаа биш. Харин Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөг үйлдвэрлэж эхэлснээр тус үйлдвэрээс ган бөмбөлөг худалдаж авах хэрэглэгчдийн зардал 10-15 хувиар хэмнэгдэнэ” хэмээн учир мэдэх хүмүүс ярилцаж байлаа.
 
Гэтэл уг үйлдвэр нь ганцхан өдрийн настай байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.  Тодруулбал, сэтгүүлчдийг очиж, мэдээ сурвалжлага бэлдсэн тэр өдрөөс хойш  өнөөх ганбөмбөлөгийн үйлдвэр огт ажлаагүй байна. Эх сурвалжийн хэлж буйгаар энэ нь зөвхөн нэр зүүх төдий хоосон шоу байсан аж. Учир нь уг үйлдвэрийг цаашид ажиллуулаад явах хөрөнгө мөнгө байхгүй байжээ.
 
Ган бөмбөлөг бол уул уурхайн баяжуулах үйлдвэрийн гол хэрэглээ. Уг нь  энэ үйлдвэр  нээлтээ хийсэн шигээ хэвийн ажиллаад явсан бол “Эрдэнэт”, “Оюутолгой” зэрэг үйлдвэрүүд ган бөмбөлгийг гаднаас авахаа больж 60 сая ам.долларын тээрмийн бөмбөлгийг Монголоос авах боломж бүрдэх байлаа.
 
Түүнчлэн нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаж чадвал гадагшаа урсч буй 180 сая орчим долларыг дотооддоо барьж шингээж чадах тооцоо ч гараад байсан. Монголын мөнгө Монголдоо үлдсэнээр ажлын байр нэмэгдэх, цаашлаад ханш тогтворжих гээд эдийн засгийн хамгийн эхний боломжуудыг нэрлэж болох байлаа.
 
Тэрчлэн Хятадаас хямд ганбөмбөлөг олж ирээд “Эрдэнэт”-д өндөр үнээр шахаж, дундаас нь олон тэрбумын хөрөнгө иддэг томчуудын шахаа зогссоноор үйлдвэрийн үр ашиг, татварт төлөх мөнгө ч нэмэгдэж, эдийн засгийн хямрал нүүрлэж, улс төрийн хэрүүлээс өөр сэдэвгүй болсон өнөөдрийн хувьд Монгол Улс ган бөмбөлөг үйлдвэрлэнэ гэдэг хамгийн таатай мэдээнүүдийн нэг байсан билээ.
 
Харамсалтай нь энэ бүхэн  зүгээр л шоу байж. Өнөөх  ярьж байсан олон сайхан зүйл нь хий хоосон худал үг болж,  сүр дуулиантай нээлтээ хийсэн ган бөмбөлөгийн үйлдвэр өдгөө хаалгаа барьжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-24 14:26:08
    Монголд үйлдвэр хэрэгтэй юу хэндээ зарна гэж юугаа ч үйлдвэрлэх билээ тэрний оронд аялал жуулчлалаа хөгжүүлвэл дээр байхаа
  • ахр 2017-03-24 06:20:43
    арай үгүй байлгүй дээ ийм хулхи дарга төр компани гэж байх уу
  • зочин 2017-03-23 16:05:37
    Ингэхийг нь мэдсэн бол тэр өдөр л ахиухан шиг үйлдвэрлүүлээд авдаг байж. Камерын өмнө, айн?
  • Mergee DMP 2017-03-23 15:26:47
    kkkkk Yostoi gants bandaash ch oyoj uzeegui nuhduudtei yuuch yariaad hereggui. Tend Negen uyiin shijignesen zaluuchuud zutgeseer l bn. DMP
  • Uuldver shude 2017-03-23 08:16:57
    Hehe uildver gedeg setguulch nertei hogiin tantan shig bas aldaatai 3 uguulber holboh bish l dee zugruuleh technolgyio barih geed ih yum bdgiin
  • Dmp 2017-03-23 07:11:58
    Za daa shine vildber geed l svrtei neeltvvd hiigeed l bdg haa bna ajillahgvi l yum bna shdee
  • zochin 2017-03-23 01:48:33
    Ajillaj baigaa esvel ajillahgui zogsson baigaag ni ochij survaljilsan yum bolov uu ene B.Sansar geh setguulch ch yum uu yuch yum nohor.
  • dmp 2017-03-22 17:48:24
    ajilaagui ee xudlaa odor 2 shaarig tsoxiloo. shal ugaasaar l bna doo...
  • Dmp 2017-03-22 17:36:36
    B Sanchir gej setgvvlch tashaa medeelel oruulsan bna onoodriig hurtel olon saihan Aaviin huuheduud shine bvteegdehuun gargah geed ajillaj bna 100 % batlana shu
  • доп 2017-03-22 12:52:28
    Ийм үйлдвэр ажлаад байвал жаран тэрбум босгоход саад болно. Тэгээд нөгөө Мэнгэдорж хаалгаасан биз.
  • Zochin 2017-03-22 12:52:22
    Beldets ni bhgui sh dee. Hujaagaas awah uu tegeed
  • Үхрүүдээ гэж 2017-03-22 09:58:36
    Үхэр л юм
  • Muu amtai lalruud 2017-03-22 09:44:00
    Zugeer showdah gej uchnuun saya dollar zarna gej yu bhav hiinee buzar amtai zaya muutai novdhuud. Uildver baitugai gants bandaash oyoj uzeegui hoshnogonii atsnu...
  • Хэ хэ 2017-03-22 09:13:26
    Google-ээр "Нямдорж ган бөмбөлөг" гээд хайгаад үзээрэй. Бас л айхтар мэдээнүүд гарч ирнэ дээ хэ хэ
  • Хэ хэ 2017-03-22 09:11:06
    Google-ээр "Бат Эрдэнэ ган бөмбөлөг" гээд хайгаа үз хэ хэ. Хэн Эрдэнэт болон Станцуудад ган бөмбөлөг нийлүүлдэг нь гараад ирнэ. Бүр нийлүүлдэг нь үнэн гэх шиг...
  • хахаа 2017-03-22 08:29:20
    Хахаха Үхэр Монголоо гэж
  • Зочин 2017-03-22 08:04:16
    Гурван өдөр ажилласан шүү одоо зогссон
  • ЭРДЭНЭТ 2017-03-22 07:32:12
    АНХНААСАА ГАН БӨМБӨЛӨГ ҮЙЛДВЭРЛЭХ САНААГҮЙ Л БАЙЖ ДЭЭ. МӨНГИЙГ НЬ ОРОСУУДТАЙ ХУВААГААД НАМИ НАМИ ХИЙЦИЙМ БАЙНА ДӨӨ. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 100 ХУВЬ ТӨЛЧЛӨӨ ГЭЭД БСН.
    202.179.24.88
    Мэдэгдсэн Хариулах
  • X man 2017-03-22 06:16:38
    Гаднаас оруулж ирхэд зуучлал тээвэр хил гааль цүнх баригч нар гээд олон хүмүүсийн цавчаа ордог бизнес байгаа тэгээд ч нууц ноёнтон гол орлогоо алдахгүйг хичээнэ...
  • тэгнээ тэр.. 2017-03-22 06:11:30
    Нямдоржийн хийж байгаа ажил даа!!!!!! Муу урвагч ЛУЙВАРЧИН
  • зочин 2017-03-22 06:02:59
    мөнгө олож ирээд ажиллах биз дээ дандаа л сөрөг зүйл ярих юм даа
  • зочин 2017-03-22 05:21:35
    яанаа. ичих нүүр төрд бий юу
  • зочин 2017-03-22 05:17:36
    шахаа хийх хүсэлтэй гаруудын захиалгатай хуурамч мэдээлэл байна да
  • эрдэнэт 2017-03-22 04:37:31
    Эрдэнэт үйлдвэр өөрийн гэсэн ган бөмбөлөгний цехтэй
  • zochin  2017-03-22 04:20:49
    Nerteigeer n shounii uls bolgochooch. Oort l ashiggvi bol Mongol ulsad ashigtai umand hodlohgui ee darga nar.
  • zochin 2017-03-22 04:04:11
    MAN-YN DURAKUUD ARD OLNYG KHUURAKHAA ZOGSOO
  • өвгөн 2017-03-22 03:14:16
    энэ материал шоудсан тухай аж, хэний мөнгөөр барив, яагаад ажиллахгүй нь чухал уу, хувийн мөнгө бол тэдний хэрэг, төрийн бол сансар-ажил амьдрал лав үл мэдэх хү...
  • CyM 2017-03-22 03:00:44
    Бас нэг шуналтан нь өөрийн болгож авах санаатай байгаа байхаа.
  • Иргэн 2017-03-22 02:57:36
    Бас нэг шуналтан нь өөрийн болгож авах санаатай байгаа байхаа.