Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Гуравдугаар сарын 22-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, говийн аймгуудын зарим нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр.  1-3 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-03-22 03:57:18
    Гаргасан мэдээ чинь хүн амд хүрэхгүй байна. Мэдээг ард түмэндээ хүргэх арга замаа боловсронгуй болго. Тийм чухал ажил хийхгүй, худлаа мэдээ гаргасан дүр исгээ л...
  • быббыыыыыыыыы 2017-03-22 03:43:54
    ЦУОШГ aa битгий хүн амьтан үймүүлээд бай. цагийн юм цагтаа байдаг.