”Төр, нийгмийн түншлэл-2017” зөвлөгөөн болно

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас “Төр, нийгмийн түншлэл-2017” зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Зөвлөгөөн энэ сарын 24-нд Засаг даргын Тамгын газрын “Хурлын танхим”-д болох юм байна. Үүнтэй холбогдуулан иргэн, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажилд санал авч, эхэлжээ.

Иргэд 7037-1212 утсаар болон “Иргэдийг хүлээн авах өрөө”-гөөр үйлчлүүлж санал, хүсэлтээ ирүүлэх боломжтой юм байна. Мөн тус зөвлөгөөнийг утгаж өнөөдөр аймгийн Иргэний танхимтай хамтран “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж, иргэд, төрийн бус байгууллагуудын саналыг авах аж.

Анх удаагаа зохион байгуулж буй “Төр, нийгмийн түншлэл-2017” зөвлөгөөн нь аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017-2020 онд аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн бодлого боловсруулахад иргэн, ТББ-ын саналыг тусгаж, оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэхээр тусгасан бодлого, шийдвэр, төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг оролцогчдод танилцуулах бөгөөд зөвлөгөөнөөс гарсан үр дүн, шийдвэрийн төслийг танилцуулж, батлах юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.