Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Дээд боловсролын сургалтын агуулга хөтөлбөрийг шинэ түвшинд хөгжүүлэх, стандартчиллын судалгааны ажлыг эрдэм шинжилгээний түвшинд судлахад хамтран ажиллах зорилгоор Стандарт, хэмжил зүйн газар болон Улаанбаатар их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Хаана: Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхим
 
10:00 цагт: Монголбанк цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
 
11:00 цагт: Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубээс зохион байгуулдаг ээлжит хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд болно. "Махны экспортыг нэмэгдүүлэх арга замууд" сэдэвт энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ТИКА, Мал эмнэлэг, үржлийн газар, Махны холбоо,"Мах Маркет" компанийн төлөөллүүд оролцоно.
 
11:00 цагт: “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Тусгаар тогтнолын талбайд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төлөөллүүд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж техник тоног төхөөрөмжийг зарим дүүрэгт гардуулах үйл ажиллагаа болно.

11:00 цагт: Засгийн газраас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хуралТөрийн ордны “В” танхимд болно. Хэвлэлийн хуралд Агаар, орчны бохирдлын үндэсний хорооны орлогч дарга УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нарийн бичгийн дарга, БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, Ногоон хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Т.Булган нар оролцоно.
 
11:00 цагт: Англи Улсын кино найруулагч, продюсер Бенжамин Жонс ахлагчтай кино багийнхан Монгол Улсын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд ирээд байгаа юм. Энэхүү баримтат киноны талаар Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт: Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалах яам хоорондын гадаад хамтын ажиллагааны гэрээний дагуу АНУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвд англи хэлний иж бүрэн компьютержсан лабораторийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. Нээлтийн ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женнифер Зимдал Галт, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ҮБХИС-ийн захирал хошууч генерал Я.Чойжамц нар оролцож үг хэлнэ.
 
12:00 цагт:
Чех элчингийн гадна 180 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийнэ.
 
14:00 цагт:
Зам, тээврийн хөгжлийн яам, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ, Цагдаагийн ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран "Аюултай ачаа тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, мэргэшүүлэх сургалт" зохион байгуулна. Хаана: "Автоттээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын хурлын зааланд
 
14:30 цагт: Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд "Улаанбаатар иргэний форум" ТББ-аас санаачлан ННФ-тай хамтран “ХОТЫН ХӨГЖИЛ БА ХОТ ТӨЛӨВЛӨЛТ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.