“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан хаана, юу болох вэ

Жил бүрийн гуравдугаар  сарын 22-ны өдөр дэлхий даяар усны өдрийг  тэмдэглэн өнгөрүүлдэг.  Дэлхийн усны өдрийг энэ жил НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан билээ. Уг өдрийг манай улс “Хаягдал ус-нөөц баялаг” уриан дор тэмдэглэж байна. “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан БОАЖЯ болон бусад холбогдох газраас хаана, ямар үйл ажиллагааг зохион байгуулж буйг тоймлон хүргэе.
 
-9.00 цагт МҮХАҮТ-д БОАЖЯ, МҮХАҮТ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, МБОИЗ, УСУГ, ХААИС зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй Хаягдал ус-Нөөц баялаг” форум, Усыг хэмнэлттэй ашиглах, хамгаалах-техник технологи”-ийн үзэсгэлэн, 

 -14.00 цагт 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “УС ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал,

-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 10.00 цагт Баянзүрх дүүргийн Өнөр бүл асрамжийн газрын 40 хүүхэд, Амгалан цогцолбор сургуулийн 80 хүүхдийг “ЕВРОАЗИЙН МИНЖ”-ийг сурталчлан таниулах өдөрлөг болно. Минж нь амьдарч байгаа газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй амьтан юм.

-Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, УСУГ, ОСНААУГ-аас  “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан усаа хайрлаж гамнах ухааныг багаас нь хэвшүүлэх зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн нийт 171 мянга гаруй сурагчдад 40 минутын хичээлийг заана.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.