Монгол хүн сансарт ниссэн өдөр
Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын иргэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.

Тэд сансарт нийт найман өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан байна.

Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. 

1981 оны тэр өдрүүдийг Монголын ард түмэн сансарт ниссэн хүүгийнхээ төлөө санаа зовнин, бас бахархан өнгөрүүлснээ мартаагүй билээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sansaryn nisegch ahaa sain yavj irev uu? 2017-03-22 08:01:06
    Saran naran hoertoi saatan urchraad irev uu?
  • байна уу 2017-03-22 06:28:30
    Дахиад нисэх хүн байна уу? байвал холбоо бариарай. би нисгээд өгөе.
  • холбоо бари 2017-03-22 04:17:11
    Дахиад нисэх хүн байна уу? байвал холбоо бариарай.