С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн зарим нууц баримт ил боллоо

Ардчилсан хувьсгалын  удирдагчдын нэг, Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг  18 жил олон нийтийн дунд оньсого хэвээр байсан. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ хэрэгт буруутгагдаад байсан  Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Гэсэн хэдий ч шүүх хурлын шийдвэр олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа билээ. Иргэд цахим орчинд хэргийн зарим баримтыг нээлттэй болгох ёстой гэсэн саналыг тавьсаар байгаа юм.


Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох Эрүүгийн хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж байгаа төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн байна.

Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т:

Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ… хэмээн заасан байдаг аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MUU ALUURCHDIIG SHOROND N HATAA 2017-03-23 02:52:17
    sain bn shdee. muu aluurchdiig bariad awaad hereg hiisniig n notolchihloo. uunees iluu saihan medee gej haana baihaw. amjilt amjilt
  • 007 2017-03-22 03:30:01
    Gadaad kinond gardag shig dnk aar notlooch. Ter ih temtsel dund humsni zavsar en ter geed tend bsan hunii ym uldsen l bj taarna. Gadnihnaar! Unen bl bravo TEG....
  • v 2017-03-22 02:37:22
    yamar sonin um be zun bilegch Tvdev zorgiig uls turiin allaga geed bn vvnii tsaana 40 irgem nasni emegtei eregtei harj baigaa helvel minii ulaach vhne geed bn...
  • Очирбат 2017-03-22 02:32:27
    Урд нь энэ л их нууц хэрэг байлаа шүү дээ. Нэвтрүүлэг үзээд энэ 3 алах нь алсан юм байна аа гэж бодсон шүү. Арай ч хаа хамаагүй хүн хэлмэгдүүлээгүй л юм байна.
  • Bat 2017-03-22 02:22:10
    Eba staaziin yal bgui bolgoj bid hestuu bna hezee hund aluulah vum medehgui. Muu novch ebag hurdan zailuul
  • эбэ бас шаадаг сда шүү 2017-03-22 00:21:41
    эбэ бас шаадаг сда шүү
  • Эби-д 2017-03-21 19:59:24
    Энэ Эби цаазын ялаа сэргээ. Бидний амьд явах эрх алуурчны амьд явах эрхээр хязгаарлагдах болоод байна. Ойлгож байна уу
  • Бө 2017-03-21 16:53:22
    Тэгээд юу нь ил болчоодайгаан?! Хуцаж дуускумаа
  • L 2017-03-21 16:01:46
    Наад хүнээ тайван нойрсуулаач дээ! Хараал идсэн алуурчин новшнуудаа.