Баянхонгор аймагт боом өвчин гарчээ
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант баг, Бууцагаан сумын Баянбүрд  багт малын “Боом” өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Мөн Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа баг, Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багт “Хонины цэцэг”, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ баг, Галт сумын Зүрх баг, Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур баг, Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багт “Галзуу” өвчин гарчээ.

Одоогоор дээрх газруудад ОБЕГ, Мал эмнэлэг, ариун цэврийн лаборториос ариутгалын ажил хийж байгаа аж.

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.