НД-ийн “хэрэгжиж эхлээгүй” Тоон системийн их хэмжээний мөнгө хэний халаасанд орсон бэ
Монгол улс цахим гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн.Энэ  нь аль аль талдаа цаг, мөнгө, цаас хэмнэсэн орчин үеийн чухал дэвшилтэт технологи юм. Татварын Ерөнхий газар АН-үүдийн татварын тайланг тоон гарын үсгээр хүлээж авдаг болоод нэлээд хэдэн жилийг үдлээ. Үүнд ч ААН-үүд ам сайтай байдаг. Харин өнгөрсөн оны 5 дугаар сараас  Нийгмийн даатгалын байгууллага тоон гарын үсгийг нэвтрүүлнэ хэмээсэн.

Гэвч НД-аас энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд ААН-үүдээс мөнгө  гаргуулж буйг олон хүн эсэргүүцсэн.Тодруулбал ААН-үүд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын  тайлан мэдээллийг цахимаар өгч, тоон гарын үсгээр баталгаажуулахын тулд  тоон гарын үсгийн электрон төхөөрөмжийг нэг удаа 40.000 төгрөгөөр, нэг жилийн эрхийг 44.000 төгрөгөөр, хоёр жилийн эрхийг 88.000 төгрөгөөр худалдан авах ёстой аж. Энэ бүх худалдан авалтад НӨАТ нь ороод хоёр жилийн эрхтэй төхөөрөмж авахад 121.000 төгрөг болж байгаа юм. Монгол улсын бүх ААН-үүд  “Мон Пасс Са” гэх хувийн компаниас гэрчилгээ ба эрхээ авах ёстой аж.

Тэгвэл татварын байгууллага тоон гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлж эхлэхдээ тухайн үед ААН-үүдээс ганц ч төгрөг гаргуулж байгаагүй байна. Тиймээс Нийгмийн даатгал уг үйлчилгээг нэвтрүүлэхдээ  ААН-үүдийг хувийн компаниас төхөөрөмж, эрхийг худалдан ав гэж байгааг  гайхах хүн олон байсан.  Гэвч ААН, гайхсан иргэд яагаад НДШ төлж байгаа компаниуд энэ компаниас гарын үсгээ мөнгөөр худалдаж авах ёстой вэ? хэмээн асууж байсан ч хариулт өгөх хүн олдоогүй. Хачирхалтай нь  "МонПасс СА” ХХК нь өнгөрсөн оны 9 дүгээр сарын 28-д улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан байх юм. Өөрөөр хэлбэл УИХ-аас энэ компанид үйлчлэх гэж 2016 оны 3 дугаар сарын 14-ний 151 дүгээр тогтоолоор баталсан "Цахим гарын үсгийн тухай хууль” гэсэн тодотголтойгоор тусгайлан хууль санаачилсан байна гэж хардах бүрэн үндэслэлтэй болж байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна. Гэтэл зөвхөн энэ мөнгийг тушаагаад зогсохгүй жил болгон өнөө гарын үсгээ төлбөр төлөн сунгуулахыг ААН, иргэд эсэргүүцэж байна.

Гэвч тоон гарын үсгийг тойрсон асуудал үүгээр дуусахгүй. Тодруулбал НДЕГ-ын шахалтаар бүх аж ахуйн нэгжүүдийг 2016 оны 6-7 саруудад  "МонПасс СА” ХХК  -аас тоон гарын үсгээ авахыг шаардан хүчээр бүх аж ахуйн нэгжүүд авсан. Төлбөр мөнгө авч тоон гарын үсэг авсанаараа уг нь тоон гарын үсгийн систем нь хэрэгжээд эхэлсэн бол уг нь  аль аль талдаа цаг мөнгө цаас хэмнэсэн ашигтай үйлчилгээ болох байлаа. Гэтэл  НД-ийн тоон гарын үсгийн систем өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байна.Эхний  тоон гарын үсэг авсан байгууллагууд ашиглаж амжихгүй байсаар байтал   нэг жилийн эрх нь дуусах болоод байна. 

Манай улсад 2015 оны 6 сарын байдлаар 149 000 ААН үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн тоон дүн гарсан байгаа. Тэгэхээр 100 000  ААН хоёр жилийн хугацаатайгаар тоон гарын үсэг, төхөөрөмжийг авсан гэж тооцож үзвэл ойролцоогоор   8 тэрбум төгрөг  "Мон Пасс СА” гэх компанийн халаасанд зүгээр л орсон байна. Энэ их мөнгө юунд зарцуулагдаж, хаашаа орсон нь тодорхой бус байна. 
 
Иймд НДЕГ эхлүүлсэн энэ ажилдаа анхаарал хандуулж, аль хэдийн  тоон гарын үсгийн төхөөрөмжөө нэг жилийн эрхтэй нь авсан  ААН-үүдийн мөнгийг хүүтэй нь буцааж өгөхийг  тэд шаардаж эхлээд байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мё 2017-03-24 06:23:36
    нд ийн тайланг онлайнаар авч болпоггүй юм у. цаасаар авсан хэвээрээ байх юм. орон тоог нь цөөлөх боломж гарна шд
  • иргэн 2017-03-22 01:27:56
    НДГзар гэж ёстой их зантай хэцүү хүүүсээр дүүрсэн газар бдаг юм. Ялангуяа СХД-х бол бүр хэцүү, Тайлан сар цаасаар баталгаажуулж авна гэх мөртөө хүлээж авахгүй ,...
  • зочин 2017-03-21 14:16:23
    С.Эрдэнэ ээ гэж луйварчны гараар орж өндөр байшин болсон байлгүй дээ
  • Maagii 2017-03-21 13:59:55
    Erdene gej luuvarchini chuu ta nar medne chuudee
  • зочин 2017-03-21 10:23:58
    Эрдэнэ вангийн халаасанд ороо биз