АН-ын Үндэсний бодлогын хороонд 511 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Эдгээрт сарын эхээр батлан даалтад гарсан Н.Батбаяр багтжээ. Н.Батбаярыг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сарын 21-нд түүнийг албан тушаалаа урвуулсан хэргээр сэжигтнээр татан баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Цагдан хорих хугацаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих санал ирүүлснийг шүүх хэрэгсэхгүй болгосон.
Н.Батбаярын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан үзэж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн юм.
Тэгвэл өнөөдөр тэрбээр Архангай аймгийн Үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж үнэмлэхээ гарджээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн