Наурызын баярт зориулсан барилдаанд Н.Мустафа түрүүлэв
Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат, Монгол болон Казакстан улсын гавъяат тамирчин, улсын харцага О.Бахытын нэрэмжит Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд өчигдөр боллоо.

Барилдаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харъяат бөх аймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Алдар спорт хороо, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэв.

Харин их шөвөгт Булган аймгийн харъяат аймгийн арслан Г.Ганбаатар, Баянхонгор аймгийн харьяат, аймгийн заан Батцэнгэл нар шалгарлаа.

Ийнхүү 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Наурызын барилдаанд анх удаа казак бөх түрүүллээ.
 

Тавын даваа

1.    Ш.Мөнгөнбаатар а.х.а –Бү.Баянмөнх а.а

2.    Б.Эрдэнэхүү а.х.а –Г.Ганбаатар а.а

3.    Ө.Сүхбат а.х.а –М.Батцэнгэл а.з

4.    М.Бадарч а.а –П.Өсөхбаатар а.х

5.    Г.Ганжад а.а –Б.Гончигтавхай а.а

6.    Т.Пүрэвсүрэн а.а –Ш.Чинтулга а.х

7.    Н.Мустафа а.а –Ж.Бямбадонид а.н

8.    Б.Даваа-Очир а.а –Ч.Эрдэнэсайхан а.з

Зургаагийн даваа

1.    Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Даваа-Очир а.а

2.    М.Бадарч а.а –М.Батцэнгэл а.з

3.    Г.Ганжад а.а –Н.Мустафа а.а

4.    Т.Пүрэвсүрэн а.а –Г.Ганбаатар а.а

Долоогийн даваа

1.       Ш.Мөнгөнбаатар а.х.а –Г.Ганбаатар а.а

2.       Н.Мустафа а.а –М.Батцэнгэл а.з

Наймын даваа

1.       Ш.Мөнгөнбаатар а.х.а –Н.Мустафа а.а

/үзүүрлэсэн/                    /түрүүлсэн/


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.