Хилийн зурваст ашиглалтын лиценз олгож болох уу

Монгол хэмээн тодотгох 8,252 км үргэлжлэх хилийн дээсийн бүрэн бүтэн байдлыг хилчин эрс хамгаалсаар ирсэн. Тэр дундаа хил орчмын хамгийн чухал хэсэг бол хилийн боомт юм.

Манай улсад нийт 46 боомт байна. Эдгээр хилийн боомтын гол үүргийг хил хамгаалах байгууллага хамгаалахаар болж, хууль өнгөрсөн сарын 1-ээс хэрэгжиж байгаа. Ингэж хэлэхийн 2014 онд УИХ-аас Хилийн боомтын тухай хууль батлагдан гарснаар хилийн цэргийнхний үүрэг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжсэн юм.  Дэлхийн олон оронд хилийн аюулгүй байдлыг хангах, шалган нэвтрүүлэх ажиллагааг хил хамгаалах байгууллага хариуцдаг. Хилээ иргэний харьяаллын байгууллагад шилжүүлсэн орон маш цөөн. Тэд өндөр хөгжилтэй, зөвхөн далайгаар хиллэдэг улсууд байдаг. Манай улс тийм хэмжээнд хүрээгүй учир эрсдэлтэй. Иймээс өнгөрсөн оны 11 дүгээр сард Хилийн тухай хуулийг өргөн барьсан.  Өргөн баригдсан цагаасаа эхлэн нэлээд маргаан дэгдээгээд байсан Хилийн тухай хууль өнгөрсөн оны сүүлээр нам гүмхэнбайдал батлагдан гарсан юм.

Шинэ хуулийн хамгийн маргаан дэгдээж байсан асуудал бол Хилийн тухай хуулийн “26.1.Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ” хэмээн заасан. Харин энэ зурваст “26.3.1.улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэх”-ыг хориглож байгаа.

Яг үүнтэй холбоотойгоор хилийн зурвас орчмын уул уурхайн орд газруудыг ашиглах зорилгоор хуульд өөрчлөлт оруулж байгаа гэх мэдээлэл хууль хэлэлцэгдэж байхад гарч байв. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Талын мэлтсийн орд, Хатан суудлын алт, зэсийн ордууд байгаа гэх.

Эдгээр ордууд хилээс 20 км зайтай юм.

Нэг үгээр хуулийн дагуу хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглож, ашиглах асуудлыг хориогүй байгаа нь өнөөдрийг хүртэл хардлага төрүүлсээр байна. Улсын хил орчмын лицензтэй талбайнуудыг хилийн бүсийнх нь хэмжээтэй харьцуулахад нэлээд жин дарахаар байгаа юм. Ялангуяа Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн улсын хил дагуух сумдын нутаг дэвсгэр бараг тэр чигээрээ ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайтай. Хилийн дагуу байрладаг 70 гаруй сумын хэмжээнд нийт 1044 лиценз олгогдоод байгаа нь албаны тоо баримтад дурьдагджээ. Эдгээр тусгай зөвшөөрөлтэй хайгуулын талбайг ашиглахын тулд хуульд өөрчлөлт оруулж хилийн бүсийн дэглэмийг байхгүй болгож гэмээнэ уул уурхайн хайгуулаас ашиглалтын үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн саад хориггүй, хяналт, шалгалтгүй амар хялбар болно Хилийн тухай хуульд Хилийн зурвас гэдгийг хилийн шугамаас 15 км хүртэлх радиуст байрлах нутаг дэвсгэрийг хамааруулж, энэ зурваст Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөлтэйгээр нэвтэрч, Хилийн тухай болон бусад хууль тогтоомжоор хориглосноос бусад ажил, үйлдвэрлэл явуулдаг зохицуулалтыг хэвээр үлдээсэн.
Ийнхүү 15 километр зурвас болгож байгаа нь,  хил орчмын уул уурхайн лицензүүд ашиглагдаж эхлэх нь гэсэн хардлага төрж байна. 

П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.