З.Мэндсайхан гэмтлийг даргална
Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, ГССҮТ-ийн даргаар Хүний гавьяат эмч З.Мэндсайханыг томилжээ. Өнгөрсөн сард болсон тус эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад З.Мэндсайханаас гадна ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, ГССҮТ- ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.Энхсайхан нар өрсөлдсөн юм.
 
Сонгон шалгаруулалтын гол шалгуур үзуүлэлт нь эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа 15 жилээс дээш жил ажилласан, анагаах ухааны боловсролтой байх зэрэг байсан аж. З.Мэндсайхан дээрх шаардлагыг хангаж, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтад бусдаасаа илүү оноо авсан тул ГССҮТ- ийн даргаар томилох тушаалыг салбарын сайд нь гаргасан байна.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.