Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг цэргийн хүчний байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.

Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ "Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин Монгол Улсын түүхийн бүх үед онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэ байр сууриа хадгалж,  цэрэг эх оронч үзлийн суурь, бие бялдар, сахилга бат хүмүүжлийн сургууль, иргэдийнхээ түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн гол баталгаа байх болно. Батлан хамгаалах салбарынхан 96 жилийн түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Тухайлбал олон жил хүлээлт үүсгэсэн Батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэл болох Батлан хамгаалахын багц хуулийг батлуулах томоохон ажлыг хийлээ" хэмээн онцоллоо.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.