Орон даяар гамшгийн дуут дохио дуугарна

Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу манай улс гуравдугаар сарын 22-нд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Газар хөдлөлтйн гамшгаас хамгаалах асуудлыг засгийн газар болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Иймд иргэд байгууллага, идэвхтэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс үндэсний хэмжээний хөдөлгөөн зохион байгуулна” гэжээ.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио дуугарах бөгөөд зарлан мэдээллийн дадлага сургуулилт зохин байгуулах аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.