Ц.Сандуй: Асуудлыг шийдэх боломж бүрэн бий

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар болон бусад холбогдох албаныхан өчигдөр/03.17/ СХД-ийн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Тус уулзалтын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “2016 оны шат шатны  сонгуулиар монголчууд МАН-д итгэл үзүүлсэн. Энэ үнэмлэхүй их итгэлийн цаана маш том хариуцлага бий. Энэ жилийг бид бүхэн сахилга хариуцлагын жил болгон зарласан. Хариуцлагатай ажиллаж байж бид иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулна. Нийслэлийн иргэдийн хурал долоон удаа хуралдаж олон асуудлыг шийдлээ.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 оны төсөв болон нийслэлийн агаар, хөрсний бохирдлын асуудлаар тусгайлан хуралдсан билээ. Энэ сарын 30-нд наймдугаар хуралдаанаа хийнэ. Мөн “Иргэдээ сонсъё” аяныг өрнүүлж 45 төлөөлөгч тус тусын тойрогтоо ажиллаж байгаа. Яг энэ хугацаанд УИХ-ын чуулганы завсарлагааны үе таарч байгаа учраас гишүүд тойрог бүртээ ажиллаж байна. Энэ дагуу сайд нар нийслэлийн 9 дүүрэгт тулгамдаад байгаа асуудалтай газар дээр нь очиж танилцаж, шийдэж, иргэдийнхээ дуу хоолойг сонсч, цаашид хийх ажилдаа тэдний бодол санааг тусгахаар ажиллаж байгаа юм.

Ер нь нам, төрийн бодлого нэгдмэл байвал шат шатандаа аливаа асуудлыг шийдэхэд хялбар болдог юм байна. Өөрөөр хэлбэл, засаг, хот, дүүргийн бодлого өөр байвал аливаа ажил урагшлахгүй. Бодлого нь зөв гараад түүнийг хэрэгжүүлэх шат шатны байгууллага бодлогоо дэмжээд нэгдээд явбал бидэнд шийдэж чадахгүй асуудал гэж үгүй. Тиймээс байгаа эдийн засгийн боломждоо тулгуурлаад бүх хүчээ дайчлан хамтран ажиллавал өнөөдөр Монгол Улсад тулгамдаад буй асуудлыг шийдэх бүрэн боломж бидэнд байгаа” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 60 тэрбум 2017-04-18 16:03:45
    120 тэрбум л арай чуу оллоо.. 600 тэрбумийг олж хувааж автал хэцуу бнаа.. Албан мест ховордоод.. Тендер дээр л нудээ аниад л ЗУТГЭНЭээ..
  • БИЧЭЭЧ 2017-03-19 14:17:49
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд...
  • muu offshoorchin min bitgii huc 2017-03-19 04:37:26
    huuree uheerei chi
  • Волд 2017-03-19 02:34:31
    Энэ новшийг цаазлах юмсан
  • hdkDK 2017-03-18 17:27:54
    NOVSHUUD YU XIIJ BGAAN
  • mgl 2017-03-18 06:12:30
    ene gambirt chadah um u ch baihgui