ХСИС-ийн шинэхэн сонсогчдын анхан шатны бэлтгэл сургалт эхэллээ
Хууль Сахиулахын Их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилд элсэн суралцагчдад цэргийн анхан шатны бэлтгэл сургалт өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Гүнжийн хоолойн аманд байрлах их сургуулийн хээрийн дадлага сургалтын цогцолборт эхэллээ. Элсэгчдийн тухайд цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай суралцаж цэргийн тангараг өргөснөөр их сургуулийн үндсэн сонсогч болон цаашид суралцах боломж нээгдэх юм.

Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг зохион байгуулах сургалтын төвийн даргаар их сургуулийн Ёс журам бэлэн байдлын газрын Цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн ахмад Н.Цэдэвсүрэн, Штабын даргаар Ахлагчийн сургуулийн Салбарын дарга, дэд хурандаа Н.Батсүх, Салбарын даргаар Хилийн сургуулийн цэргийн албаны зохион байгуулалтын ахлах офицер, ахмад М.Баттулга нарын их сургуулийн чадварлаг багш, албан хаагчид ажиллаж байна.  Сургалт ирэх наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжилнэ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.